Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээж байна

10 өдрийн өмнө
Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээж байна

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна. Тус зам:

  • Бетонон тусгаарлах зурвастай
  • Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
  • Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
  • Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
  • Буцаж эргэх 5 хэсэгтэй
  • Явган хүний 5 гарцтай
  • Гэрэлтүүлэгтэй байх ажээ.

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглож байгаа юм байна.

Гачуурт, Улиастай, Ургах Наран хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5.33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдах аж.

Санал болгох

Opendata: Төлөөлөгч нарын давхар дээл

НИТХ-ын төлөөлөгч нар үндсэн ажлаасаа гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн гишүүний цалин, газрын даргын цалин зэргийг давхар авч байна.

16 цагийн өмнө
“City Cancer Challange” хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Олон улсын хавдрын хяналтын байгууллагын харъяа “City Cancer Challange” хөтөлбөрийн дэлхийн үйл ажиллагааны захирал Матиас Гомез, Азийн бүсийн захирал Аунг Наинг Со нарыг хүлээн авч уулзлаа.

6 өдрийн өмнө