С.Баярцогт: Оюу толгойн гэрээний талаар бичсэн миний ном олон жил эх сурвалж, материал болох болно

21
16 өдрийн өмнө
С.Баярцогт: Оюу толгойн гэрээний талаар бичсэн миний ном олон жил эх сурвалж, материал болох болно

Сангийн сайд асан, С.Баярцогт Оюу толгойн гэрээтэй холбоотой ном хэвлүүлснээ зарлаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр:

"...Одоогоос 30 хоногийн өмнө Оюу толгойн гэрээ зурагдсны 10 жилийн ой болсон. Энэ ойг төр засгийн зүгээс дуугүй өнгөрөөсөн, Оюу толгойн зүгээс ч дуугүй өнгөрөөсөн.

2009.10.06-нд Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа биеэ даасан хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан хэмжээний том өрөнгө оруулалт байсан.

10 жилийн ойг тохиолдуулаад Оюу толгойн гэрээн дээр ажилласан нийт төрийн албан хаагчид, 2008-2012 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баярын болон С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна.

Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаа зорилго бол би ном гаргасан. “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүллээ.

Би ийм ном гаргах болсон шалтгааныг нэрлэе.

2018 онд АТГ-аас энэ гэрээг хийсэнтэй холбогдуулаад эрүүгийн хэрэг үүсгэж, тэр дороо намайг 73 хоног хорьсон. Үндэслэл нь энэ гэрээнд Монголд ашигтай нэг заалт оруулж, Монгорл Улсад үр өгөөжийг нь 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг буруутгасан.

Надад юу гэж бодогдсон бэ гэвэл энэ гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байгаа юм байна, сайн мэдэхгүй байгаа юм байна гэх бодол төрсөн. Дараа нь АТГ энэ хэрэгтэй холбоотой 4 бүлэг шинжээч томилсон. Банкны салбарын эдийн засагч нар, МУИС-ын хуулийн багш нар, аудитын компанийн төлөөлөл, татварын ерөнхий газрын байцаагч нараас бүрдсэн 4 хэсэг шинжээч томилсон. Энэ шинжээч нарын гурван хэсэг нь энэ гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй. Татварын газрын шинжээчид бол олон хууль зөрчиж, хохирол учруулсан байна гэх дүгнэлт гаргасан. Үүнээс энэ гэрээг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид мэдлэггүй, мэдээлэлгүй байна гэж бодогдсон.

Шийдвэр гаргагчид маань буруу мэдээлэл аваад, өөрсдөө ойлгохгүйгээсээ болоод буруу шийдвэр гаргах гээд байна. Татварын ерөнхий газраас 41 зүйлийг хөндсөн байгаа юм. Энэ 41 зүйлийг нягтлаад үзэхээр 97 хувь нь алдаатай, үлдсэн нь хэрэгжилттэй холбоотой.

Маш их өрөөсгөл алдаатай дүгнэлтэндээ үндэслээд шүүх шийдвэрээ гаргавал, ямар эрсдэл учирч байна вэ гэвэл бид Оюутолгойгоос авах ёстой олон төрлийн татваруудаа дутуу авах эрсдэл үүсч байна. Олон арван тэрбум ам.долларын татварыг дутуу авах гээд байна. Сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.

Гэрээгээ судлахгүй, уншихгүй юм байж гэрээг хэрэгжүүлэх үйл явцад гарсан зөрчил, үл ойлголцлыг дандаа гэрээндээ нялзайгаад байна.

Би Т.Аюурсайхан гишүүнд их талархалтай байгаа. Шинжээчийн материал гэдэг бол мөрдөн байцаах үйл явцад байгаа хавтаст материалд байгаа учраас би ярих эрхгүй. Харин Аюурсайхан гишүүн бүгдийг нь задлаад яриад өгсөн.

Цөөн хувь хэвлэсэн учраас редакц болгонд нэг нэгийг өгье. Мөн том номын сангууд, МУИС, татварын байгууллага гээд газруудад өгнө. Энэ бол олон жил хэрэглэгдэх эх сурвалж, материал болно.

2000 оноос хойш гэрээ хийгдэх хүртэл бүх зүйлийг бичсэн байгаа. Зүйл заалтаар нь шинжээчийн дүгнэлтийг бас оруулсан байгаа” гэлээ.

Сэтгүүлчдийн зүгээс асуулт асуух гэсэн боловч тэрбээр "Энэ ном 500 хуудастай зүйл заалт тус бүрээр нь дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тиймээс эхлээд номоо унш. Хоёрдугаарт, та нар ихэнх нь жаахан хүүхэд байна. Энэ гэрээг хийгдэх үед оюутан эсхүл сурагч байсан байх. Тиймээс эхлээд номоо уншаад ойлгосны дараа би асуултанд хариулж, ярилцахад бэлэн байна" гэсэн юм.

Санал болгох

"Халк" Х.Угтахбаяр Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Тэрээр 2017 онд Пауэрлифтингийн дэлхийн аварга болсон юм.

12 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ

Мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

15 цагийн өмнө
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.

15 цагийн өмнө
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг  116550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

15 цагийн өмнө