Газар ашигласны төлбөрөө 40 жил төлөөгүй ААН-ын газар ашиглах эрхийг нь цуцаллаа

1
2019 оны 11 сарын 42019-11-04
Газар ашигласны төлбөрөө 40 жил төлөөгүй ААН-ын газар ашиглах эрхийг нь цуцаллаа

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 2018, 2019 онд дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан байна.

Гэсэн ч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчдийн  анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаал, 2018.03.29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар туул голын дагуу байршилтай усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосоныг хүчингүй болгож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн талд шийдвэрлэжээ.   

Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Хан уул дүүрэг Богдхан уулийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин  аялал жуулчлалын зориулалтаар олгосон гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхээ цуцлуулсан 46 аж ахуйн нэгж нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сайдын тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байгаа аж.

Энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх “БОАЖЯ-наас зөрчилтэй ААН, иргэний газар ашиглах эрхийг нь цуцалдаг ч шүүхэд хандаж, сайдын тушаалыг хүчингүй болгуулдгаас болж асуудал үүсдэг. Тухайлбал, Энигма, Универсал политехник коллеж, Монголын үндэсний их сургууль гэсэн нэрээр Зайсангийн аманд 40 гаруй га газар ашиглах эрх авсан компанийн эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан. Ингээд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ-аас аялагчдад зориулж ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор барих ажлыг эхлүүлэхээр болсон юм. Харамсалтай нь тус компанийнхан уг асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгч дээрх ажлуудыг гацаагаад байна. Үүнээс гадна богдхан ууланд алхдаг ганцхан чиглэлд аялагчдад зориулж 300 машины зогсоол барих гэж жил гаруйн хугацаанд хэрхэн чирэгдэл учруулж байсныг иргэд мартаагүй байх. Гэтэл тус компанийнхан төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, иргэдээс зогсоол ашигласны төлбөр авдаг. Эдгээр компани нь нэг эзэнтэй бөгөөд төрийн ажилд удаа дараа гацаа үүсгэж, төрийн хийсэн ажлаар далимдуулж иргэдээс мөнгө авч байна. Явган алхагчдад зориулж барих ариун цэврийн байгууламжийн ажлыг гацаадаг, төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, төлбөр авдаг компанийн талд шүүх шийдвэр гаргахгүй гэж найдаж байна” хэмээсэн юм.

Тус компани нь Богдхан ууланд 40 гаруй га газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байгаа бөгөөд энэ хугацаанд газар ашигласны төлбөр гэж ямар ч мөнгийг улсын төсөвт оруулж байгааггүйг албаныхан онцолж байна.

Санал болгох

О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

8 цагийн өмнө
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо

Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа.

3 өдрийн өмнө
Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг өнөө шөнө хаана

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаана.

3 өдрийн өмнө
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

4 өдрийн өмнө