Ч.Гантулга : 2025 он гэхэд нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

2019 оны 11 сарын 52019-11-05
Ч.Гантулга : 2025 он гэхэд нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь бууруулна


Time.mn сайт таны цагийг хэмнэх үүднээс өглөө бүр өдөр тутмын сонинд нийтлэгдсэн ярилцлагуудаас эшлэл оруулж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга "Өглөөний  сонин”-д өгсөн ярилцлагадаа ийн хэлжээ.

“... 2019 онд агаар орчны бохирдолд Монгол Улсын Засгийн газар 75.2 тэрбум төгрөг зарцуулна.

2019 онд нүүрсээр халдаг байсан 20 сургуулийг газ, гүний дулаан зэрэг бусад аргаар халдаг болголоо. Толгойны өвчин болоод байгаа уурын зуухуудын том хар яндангуудыг шинэчилж, заримыг нь төвийн дулаанд холбож байна. Төвийн шугамд холбогдох боломжгүй байгууламжуудад утаа шүүгч суурилууллаа. Иргэдийг бухимдуулаад байгаа хар утаа хаядаг нийтийн тээврийн автобуснуудад шүүлтүүр суурилуулсахн. Бид агаар орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр бүр дээр очиж ажиллаж байна. Гэхдээ ганц жилийн дотор үр дүн гаргах боломжгүй. Засгийн газрын 2017-2025 онд агаар, орчны бохирдлыг бууруулах хөгжлийн хөтөлбөрийн дагуу 2025 он гэхэд орчны бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавьсан...”

Өглөөний сонин. 2019.11.05

Санал болгох

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

5 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

7 цагийн өмнө
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд энддэг байсныг зогсоожээ

Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

7 цагийн өмнө
Энэтхэгээс ирэх 357 ламхайн зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргахаар болжээ.

9 цагийн өмнө