Хошууч генерал Б.Баярмагнай: Миний цолыг аваг л дээ

11
2019 оны 11 сарын 52019-11-05
Хошууч генерал Б.Баярмагнай: Миний цолыг аваг л дээ

Time.mn сайт таны цагийг хэмнэх үүднээс өглөө бүр өдөр тутмын сонинд нийтлэгдсэн ярилцлагуудаас эшлэл оруулж байна. Өнөөдрийн “Өдрийн сонин”-д хошууч генерал Б.Баярмагнай “Цолгүй байсан ч би Монголын ард түмэнд “Генерал Баярмагнай” гэдгээрээ л үлдэнэ” гарчигтай ярилцлагадаа ийн хэлжээ.


-Энэ яасан том дуугардаг юм бэ, цолыг нь хураа гэж дарамталбал намайг цолоо алдахаас айж магадгүй гэж бодоод байна шүү дээ. Үгүй ээ, миний цолыг аваг л дээ. Шударга ард, шударга иргэн, шударга Ерөнхийлөгч гарч ирээд буцаагаад өгчихнө шүү дээ. Цаг хугацааны л асуудал байхгүй юу. Тэрэнд айгаад байх юм байхгүй. Цолгүй байсан ч би Монголын ард түмэнд “Генерал Баярмагнай” гэдгээрээ л үлдэнэ.

М.Энхболдынхоо араас хутга шаачихаад У.Хүрэлсүхээ дагаад явж байна шүү дээ. Энэ улсууд юу ч хийхээс буцахгүй. Одоо эргээд У.Хүрэлсүхээ алга болгоод дараагийн хүнээ дагана, эсвэл өөрсдөө гарч ирнэ. Тийм аймшигтай улсууд болчихсон улсууд юу ч хийж мэднэ. Монголын Үндэсний фронтын удирдах зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчтэй уулзсан. Шаардлагаа танилцуулахад бидний  саналыг Ерөнхийлөгч хүлээж авсан. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж ард түмнийг бидний эсрэг турхирсан.

Өдрийн сонин 2019.11.05

Санал болгох

Төв талбайн жагсагчид дундаас COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Ийнхүү жагсаж байсан иргэд дундаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд иргэд дунд халдвартай иргэний хавьтал байгаа аж. Иймд яг одоо Төв талбайг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

8 цагийн өмнө
Б.Энхбаяр: Монголын бүх шүүгчийг томилох Ерөнхийлөгчийн эрх хэвээрээ байгаа

УИХ дахь МАН-ын бүлэг Шүүхийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр гишүүн мэдээлэл хийлээ. Тэрээр Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалсан юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

13 цагийн өмнө
Ө.Шижир: АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал оруулах хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан. Уг асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир мэдээлэл хийж байна. 

16 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна

Тэрбээр өнөөдөр өглөөнөөс эхлэн төв талбайд өлсгөлөн зарлаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байгаа юм. 

16 цагийн өмнө