Opendata: Тагнуулч Д.Цогтбаатар яагаад Л.Гансүх, Н.Хүрэлсүх нартай нийлэв

3
14 өдрийн өмнө
Opendata: Тагнуулч Д.Цогтбаатар яагаад Л.Гансүх, Н.Хүрэлсүх нартай нийлэв

 

Д.Цогтбаатар, Л.Гансүх, Н.Хүрэлсүх нарын гурван иргэн “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага үүсгэн байгуулжээ. Холбооны Удирдах зөвлөлийн даргаар Л.Гансүх ажилладаг юм байна.


Нямгарав овогтой Хүрэлсүх нь Цэвэр агаар сангийн захирлаар ажиллаж байхдаа ял шийтгүүлсэн. Түүнийг албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас нягтлан Хулан нь улсад 88 сая төгрөгийн хохирол учруулж, хувьдаа завшсан гэх үйлдэлд ялласан байдаг. Тодруулбал, УС-15, Цагаан даваа орчмыг төвлөрсөн дулаанд холбогдох тендерт шалгараад ажил явуулсан Набсан гэх компанид төсвөөс шилжсэн мөнгөнөөс 88 сая төгрөгийг “техникийн хяналтын зардал илүү шилжүүлсэн байна” хэмээн буцаан авч завшсан гэдэг. Мөн Н.Хүрэлсүхийг Цэвэр агаар сангийн 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан үйлдлээр шалгаж байсан юм.

Донров овогтой Цогтбаатар нь саяхан Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Хурандаа цолтой тэрээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын даргаар ажиллаж байсан бөгөөд хошууч генерал Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар ажиллаж байх хугацаанд гэмт хэрэгт холбогдож, нэлээд шалгагдсан. Цагдан хоригдсон дээрх хугацаагаа “шударга бусын хонгилоор чирэгдсэн” гэж үздэг байж болохоор байна. “Шударга бусын хонгил” гэх нэршлийг Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ бий болгож, хэвшүүлсэн байдаг.

Лүймэд овогтой Гансүх нь “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр ял шийтгүүлж байсан. Тэрээр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Засгийн газрын албан ёсны тогтоол гараагүй байхад “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн Багануурын уурхайгаас хямд үнээр нүүрс худалдан авч нийслэлийн иргэдэд худалдахдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг. Багануурын нүүрсийг шигшиж, иргэдэд хямд үнээр худалдсаны төлөө нунтаг нүүрсний жингийн зөрүүг надаас нэхэмжилж ялласан хэмээн одоог хүртэл гомдолтой явдаг нэгэн.

Ямартай ч, Н.Алтанхуягийн “шударга бусын хонгил” нэршлийг ТББ-даа хэрэглэж зөвлөх нь байсан Л.Гансүх, Н.Хүрэлсүх нар нэгджээ. Харин хурандаа Д.Цогтбаатар ямар сэжмээр иргэний хөдөлгөөн хамтдаа үүсгэн байгуулалцав гэдэг сонирхолтой байна.

 

Санал болгох

"Халк" Х.Угтахбаяр Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Тэрээр 2017 онд Пауэрлифтингийн дэлхийн аварга болсон юм.

12 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ

Мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

15 цагийн өмнө
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.

15 цагийн өмнө
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг  116550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

16 цагийн өмнө