Н. Сугар
Сэтгүүлч

Opendata: ЖДҮХС-аас авсан зээлээ ББСБ-д хийж арвижуулсан найман компани

2019 оны 11 сарын 112019-11-11
Opendata: ЖДҮХС-аас авсан зээлээ ББСБ-д хийж арвижуулсан найман компани

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ЖДҮХС-аас авсан зээлийн мөнгөө банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд байршуулсан гэх найман компанийг зарлав.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн наймдугаар сард “Улсын ерөнхий прокурорын газраас хариулт авлаа. Банк бус санхүүгийн байгууллагадаа ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй зээл аваад иргэдэд 30 хувийн хүүтэй зээлдэг найман аж ахуйн нэгжийг шалгаж байна” гэж мэдээлж байлаа.

Т.Баярхүү комиссарын мэдээлэл бас үүнтэй төстэй. Тэрээр, “Санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдээс 34 нь банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой холбоотой байна. Үүнээс 11 аж ахуйн нэгж нь албан тушаалтантай холбоотой. Эдгээрээс найман аж ахуйн нэгж бага хүүтэй зээл аваад өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан асуудал байгаа. Энэ хүмүүс тайлбараа өгч байгаа. Мөнгө угаасан тохиолдол байхгүй. Зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудал яригдаж байгаа” гэсэн юм.

  1. Уран Сэлэнгэ ХХК-300 сая
  2. Эс Эй Эм И ХХК-500 сая
  3. Грийн тауэр констракшн ХХК -500 сая
  4. Цагийн эрч ХХК-950 сая
  5. Намжсод ХХК-250 сая
  6. Жигүүрт хөсөг ХХК-200 сая
  7. Цамбагарав трэйд ХХК-400 сая
  8. ТБМТ ХХК-400 сая төгрөгийн зээл ЖДҮХС-аас авчээ.

Бид хуулийн этгээдийн бүртгэлийн нээлттэй сангаас дээрх компаниудын эзэмшигчдийн мэдээллийг хүргэж байна. "Уран Сэлэнгэ" компани нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаагийн хүүгийн нэр дээр бүртгэлтэй ААН юм.

 

 

 

Санал болгох

Шүд угаах цагтай болох хэрэгтэй гэв

Дэлхийд шүд цоорлын хэмжээ дунджаар 45 хувьтай байдаг аж.  Харин Монголд энэ төрлийн эмгэг хоёр дахин их байна.

31 минутын өмнө
Ерөнхийлөгч Гэгээн Ширээт Улсын гадаад харилцаа нарын бичгийг даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2 цагийн өмнө
ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны тогтоолыг баталлааИргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө
Үдийн хоол үндэсний чуулган болж байна

“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болон хөгжинө” гэсэн зорилт туссан.

3 цагийн өмнө