З.Нарантуяа: МАН зөвшилцлөөсөө ухарсан учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа

2
2019 оны 11 сарын 142019-11-14
З.Нарантуяа: МАН зөвшилцлөөсөө ухарсан учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс гарлаа


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Гуравдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр эцэслэж, шинэ Үндсэн хуулийг батлах төлөвлөгөөтэй байгаа юм. МАН-ын бүлэг зөвшилцлөөсөө ухарлаа хэмээн үзэж танхимд байсан АН-ын зөвлөлийн гишүүд чуулганы хуралдааныг орхиж гарлаа. Энэ үйлдэлтэй нь холбоотойгоор бид УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн байр суурийг сонслоо.
Тэрээр, “Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулчих юмсан, засаглалын тэнцвэргүй байдлыг арилгачих юмсан гэсэн туйлын сонирхолтойгоор оролцсон. Харамсалтай нь, Үндсэн хуулийг хэлэлцэхдээ анхнаасаа журмын тухай хуулиа зөрчөөд хэлэлцсэн. Ийм зүйл болсон ч Ардчилсан нам нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй боловч хоёрдугаар хэлэлцүүлгээс оролцсон. Аль нам Үндсэн хуулийг өөрчилсөн автор болох нь гол биш. Монголын хөгжил, улс төрд үүссэн бэрхшээлийг зөв голдрилд нь оруулахын төлөө бүх чадлаараа хичээж ажиллалаа. 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад улс төрийн намуудын соёл, харилцан итгэлцэл, зөвшилцөл маш чухал байсан. Хэдийгээр нэг нам 64 товчлууртай байж болох ч Үндсэн хууль бол бүх ард түмний гэрээ учраас бүгдийг эрх ашиг туссан байх ёстой. Харамсалтай нь, долдугаар сараас эхэлж хэлэлцсэн Үндсэн хууль маань ард түмний эрх ашигт нийцэж чадсангүй. УИХ-д суудалтай намууд хүртэл зөвшилцлөөсөө эцсийн мөчид ухарч байгаад харамсч байна. Бидний тавьсан гурван санал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн амин чухал заалтууд байсан.
Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад 62 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг байх зарчмаа өөрсдөө унагасан байсныг нь АН санал гаргаж, шаардаад сэргээн батлуулж чадсан. Үүндээ сэтгэл ханамжтай байна.
Үндсэн хуулийн хоёр дахь чухал асуудал нь сонгуулийн тогтолцоо байсан. Монгол Улсын төсвийн орлого ингэж их давсан, гадаад орчин таатай үед хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлаад сууж байна. Төсвийн бүх зардлыг хянаад үзвэл улсын эдийн засгийг солонгоруулах буюу улс орныхоо томоохон бүтээн байгуулалт руу зарсан төсөв алга. Бүгд сум, баг, дүүрэг, жалгаар нь тараасан, орон нутгийн төсвөөр шийдэх боломжтой зүйлийг хүртэл төсөв рүүгээ чихсэнд туйлын харамсалтай байна. Энэ бол тогтолцооны гажиг. Жалга, тойрогтоо нэр олох гэж хуваадгийн хар гай. Тийм учраас мажоритар, пропорционалийг хольсон сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах нь дэвшил байсан. Энэ саналыг АН гаргаж МАН-ынхан зөвшилцөөд дэмжсэн. Гэтэл өнөөдөр МАН-ын 41 гишүүн зөвшилцлөөсөө ухарч, эсрэг санал өгсөнд харамсч байна. Энэ гишүүдэд Монголын хөгжлийг бодох ухаан байхгүй байгаа учраас монгол төрийн босго намхан болсон юм байна гэж бодоход хүргэлээ.
Энэ үеэс эхлээд УИХ-ын дахь АН-ын зөвлөл Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн гуравдугаар хэлэлцүүлэгт оролцох утгагүй болж байгаа учраас гараад ирлээ. Олонх өөрсдөө бидний дэмжээд өгсөн саналыг батлах байх гэж найдаад чуулганы нэгдсэн хуралдааныг орхиж байна” гэлээ.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

2 өдрийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

3 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

3 өдрийн өмнө