Н. Сугар
Сэтгүүлч

ТЕГ-ын дарга Үндэсний фронтынхонд албан шаардлага хүргүүллээ

1
2019 оны 11 сарын 142019-11-14
ТЕГ-ын дарга Үндэсний фронтынхонд албан шаардлага хүргүүллээ

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл өнөөдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнийхөнд албан шаардлага хүргүүллээ. Тус хөдөлгөөний зүгээс жагсаал цуглаан  зохион байгуулах үедээ Төрийн ордоныг нураана, дайсантай тэмцэнэ, хашаа давж ороод хөөж гаргана, УИХ-ыг тараая гэж иргэдийг уриалсан.

ТЕГ-ын даргын албан шаардлагад, “Монголын үндэсний фронт” гэх нэрийн дор 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Ш.Гантулга, дэд тэргүүн гэх иргэн Б.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн гэх иргэн П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдпийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.

Цаашид дээрх төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасныг тус тус үндэслэн ШААРДАХ нь:

1.“Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;

2.Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;

3.Цаашид Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;

Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна- гэжээ.

Санал болгох

Шүд угаах цагтай болох хэрэгтэй гэв

Дэлхийд шүд цоорлын хэмжээ дунджаар 45 хувьтай байдаг аж.  Харин Монголд энэ төрлийн эмгэг хоёр дахин их байна.

42 минутын өмнө
Ерөнхийлөгч Гэгээн Ширээт Улсын гадаад харилцаа нарын бичгийг даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2 цагийн өмнө
ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны тогтоолыг баталлааИргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө
Үдийн хоол үндэсний чуулган болж байна

“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болон хөгжинө” гэсэн зорилт туссан.

3 цагийн өмнө