Н. Сугар
Сэтгүүлч

Хөгжлийн банк Шинэ Яармаг төслөөс болж 30.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх үү

1
2019 оны 11 сарын 152019-11-15
Хөгжлийн банк Шинэ Яармаг төслөөс болж 30.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх үү

Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг “ТОСК” ТӨҮГ-ийн хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд “Шинэ яармаг” төсөлд шаардагдах 50.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг Хөгжлийн банкнаас үе шаттайгаар санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч энэхүү төсөл Хөгжлийн банкыг 30.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нөхцөлд оруулж магадгүй талаар аудитын дүгнэлт гарчээ. Үүнтэй холбоотой баримтыг хүргэе.


Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2015 оны 27, 33 дугаар тогтоолуудаар Хөгжлийн банкнаас БНХАУ-ын “Эксим” банканд 2012 онд гаргасан баталгаа болон зээлийн гэрээний урьдчилсан нөхцөлийг хангахтай холбоотой зарим шаардлагыг “Шинэ яармаг” төслийн гүйцэтгэгч “Нью яармаг хаусинг прожект” ХХК биелүүлсэн тохиолдолд 2015 оны тавдугаар сарын 28-ний өдрөөс есөн жилийн хугацаатай 50.0 сая ам.долларын зээлийг олгох, нөхцөл хангагдахгүй тохиолдолд зээлийг олгохгүй байхаар тохирч зээлийн гэрээ байгуулжээ.

  • МУХБ нь “ТОСК” ТӨҮГ, “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон арилжааны банкнуудтай байгуулсан гэрээний дагуу Голомт банканд 25.0 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банканд 24.85 сая ам.долларыг нөхцөл бүхий дансанд байршуулсан,
  • МУХБ-ны Эрсдэлийн удирдлагын газрын саналд “Шинэ яармаг төслийг хэрэгжүүлэгч “Юнайтад Прожект Групп” ХХК нь 100 хувь Сингапур улсад бүртгэлтэй “Монголиан Пропертийз Инвестмент Холдинг Пте.Лтд”-ийн охин компани, тус Сингапурын компани нь Их Британийн Виржийн арлууд улсад бүртгэлтэй “Монголиан проперти Девелопмент Корпорейшн” компанийн 100 хувь хөрөнгө оруулалттай охин компани” гэсэн байна.

МУХБ-ны ТУЗ-ийн 2015 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор “тус нөхцөл бүхий дансанд байгаа мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл авах”-ыг зөвшөөрснийдагуу Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулж, “Нью яармаг хаусинг прожект” ХХК Худалдаа хөгжлийн банк дахь 24.85 сая ам.долларын 21.8 сая ам.долларыг барьцаалан Голомт банкнаас 17.0 тэрбум төгрөгийн зээл авч төсөлд зарцуулжээ.

“Нью яармаг хаусинг прожект” ХХК нь БНХАУ-ын Эксим банкны нөхцөлийг биелүүлээгүй тул МУХБ Голомт банкнаас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 15.0 сая ам.доллар, 2017 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр 10.0 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкнаас барьцаалагдаагүй үлдэгдэл болох 3.0 сая ам.доллар нийт 28.0 сая ам.долларыг буцаан татсан байна.

Ингэхдээ МУХБ зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу зээл авсан валютаар жилийн 8.5 хувийн хүүгийн төлбөрт 7.1 сая ам.доллар, 20.9 сая долларыг зээлийн үндсэн төлбөрт тооцсоноор нийт 50.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс 20.9 нь төлөгдөж 29.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй бөгөөд МУХБ-ны тухай хуулийн 8.3.564, 10.1.565-д заасны дагуу төслийн үр дүнд бий болсон 20 ширхэг орон сууцыг барьцаалжээ.

Гэвч “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь 49.85 сая ам.долларын зээлийн хүүд тооцсон 7.1 сая ам.доллар буюу 17.9 тэрбум төгрөгийн зээлийн хүүг хүчингүй болгуулах, 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгуулах, зээлийн төлбөрийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар төгрөгөөр тооцуулахаар СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хангасан шийдвэрийг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд гаргасан боловч 2018 оны гуравдугаар сарын 19-ний өдөр албажуулж МУХБ-нд хүргүүлснийг тус банкны зүгээс “илтэд нэг талыг барьсан, хууль зөрчсөн, шударга бус шийдвэр” гэж үзэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шийдвэрлэгдээгүй байна.

“Шинэ яармаг” хорооллын 20 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гарснаар зээл барьцаагүй болж эргэн төлөгдөхгүй байх нөхцөл бүрдэж, улмаар хүү төлөгдөөгүйгээс 17.9 тэрбум, зээлийг төгрөгөөр төлөх болсноос валютын ханшийн зөрүү 12.6 тэрбум, нийт 30.5 тэрбум төгрөгийн алдагдлыг МУХБ хүлээхээр байгаа тул уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах нь зүйтэй байна гэж Үндэсний аудитын газрынхан үзжээ.

Санал болгох

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна. Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг. Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

11 өдрийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.

11 өдрийн өмнө
"Ариг банк" Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгж боллоо

Монгол Улсын банк санхүүгийн салбарт 26 дах жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ДОТООДЫН 100 хувь хөрөнгө оруулалттай Ариг банк нь энэ жил “Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгж”-ийн нэгээр шалгарсан байна

19 өдрийн өмнө
ТАНИЛЦ | Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

"Шунхлай Холдинг Төв оффис" төсөл Шунхлай плаза болон Шунхлай Тауэр барилгын хучилт, лифтний хонгил цутгалт.

19 өдрийн өмнө