Монгол HD сувгийг нөхөж, ухрааж үзэх боломжтой боллоо

1
2019 оны 11 сарын 152019-11-15
Монгол HD сувгийг нөхөж, ухрааж үзэх боломжтой боллоо

Монголын телевизүүдийн рейтинг, харьцуулалтаар үргэлж тэргүүнд явдаг сувгуудын нэг Монгол HD телевиз өдөр тутмын хөтөлбөрүүд, сонирхолтой контентуудаараа үзэгчдээ татсаар ирсэн. Харин 2018 оны 2 дугаар сараас эхлэн телевизийн олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч IPTV-ээр тус сувгийг ухрааж нөхөж үзэх боломжгүй болсонд үзэгчид ундууцаж сошиалаар сэтгэгдэл бичиж хүсэлтээ илгээж байсан билээ.
Тэгвэл телевиз үзэгчдэдээ нэгэн чимэгтэй мэдээ дуулгахад өнөөдрөөс эхлэн Скаймедиа IPTV-ээр Монгол HD сувгийг ухрааж, нөхөж үзэх боломжтой болсон байна. 

 Сүүлийн 2 жил орчим үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэсэн уг асуудлыг Скаймедиа корпораци болон Монгол HD телевизүүд зөвшилцөж шийдсэнээр ухраах, нөхөх үйлчилгээ эргэн хэвийн ажиллаж эхэлсэн нь үзэгч, үйлчлүүлэгчийн үүднээс авч үзэхэд талархууштай үйл явдал болжээ. Мөн Монгол HD суваг SkyGO-д нэмэгдэж тус аппликэйшний хэрэглэгчид дуртай сувгаа орон зай, цаг хугацаанд баригдалгүйгээр хүссэн үедээ үзээд явах боломжтой болсон байна.

Санал болгох

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

2 өдрийн өмнө
Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа.

2 өдрийн өмнө
Хууль бусаар агнасан загас тээвэрлэж яваад баригджээ

Эмээлтийн АТШНТ-оор зургадугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Б  хууль бусаар агнасан загас, тээвэрлэж явсныг хяналт шалгалтын явцад илрүүлсэн байна.

2 өдрийн өмнө
Хоол үйлдвэрлэлийн газруудаас арчдас авахад 59.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна

2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

2 өдрийн өмнө