Шүүх эмнэлгийн дүгнэлтэд олон нийт эргэлзэж байна

3
1 сарын өмнө

 

Аливаа гэмт хэргийг үнэн зөвөөр илрүүлж, хохирогчийг гомдоохгүй, гэмт хэрэгтнийг ял завшуулахгүй байхад хамгийн чухал баримт бол Шүүх эмнэлгийн дүгнэлт. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол гэмт хэрэгтэн хэргээ хүлээгээгүй байсан ч буруутайд тооцох боломжтой. 

Эсрэгээрээ шүүхийн шинжилгээны буруу дүгнэлтийг ашиглан гэмт хэрэгтэн ял завших эрсдэл бас бий. Харамсалтай нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд иргэд эргэлздэг боллоо. 

Иргэн болороо зурган илэрцүүд

Шинжилгээний дүнг хуурамчаар үйлдэж гэмт хэрэгтэнд давуу байдал бий болгосон жишээнүүд ч бий. Хамгийн ойрын жишээ иргэн Б.Болороогийн нөхөр амиа алдсан хэрэг. 

Хэргийг сануулбал, 19 хоногийн турш лифтний хонгилд байсан цогцосноос шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид согтууруулах ундаа илэрсэн, биеэ авч явах чадваргүй байсан гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч хяналтын камерын бичлэгт талийгаачийн үйл хөдлөл хэвийн байсан нь тодорхой харагдаж байгаа. 

Энэ талаар иргэн Б.Болороо "19 хоног битүү орчинд байгаад өтөж үмхийрчихсэн тийм цогцосноос архи илрэх болов уу. Их хэмжээний архи илэрсэн гэсэн хэрнээ бичлэг дээр зүв зүгээр эрүүл хүн байгаа" хэмээн хэлсэн юм.

зочид буудалд амиа алдсан зурган илэрцүүд

Дараагийн жишээ нь, зочид буудалд нас барсан 13 настай охины хэрэг. Шүүх эмнэлгийн эхний дүгнэлтээр 13 настай охиныг архинд хордож нас барсан гэж үзсэн. Гэвч цогцост учирсан гэмтлээс харахад онц хэрцгийгээр хүчирхийлүүлсэн гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч охиныг “үзэгдэх шүдгүй” гэж дүгнэсэн байсныг шинэ баг томилж шинжилгээ хийлгэхэд Хавтаст хэрэгт авагдсан материалын зурагнаас харахад үүдэн шүд нь бүгд байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ мэтээр эргэлзээтэй дүгнэлтүүд гарч байсан ч Шүүхээс 13 настай охиныг бусдын гарт амиа алдсан гэдгийг тогтоож гэмт хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноосон.

Д.Гантулга зурган илэрцүүд

Дахиад нэг жишээ. УИХ-ын гишүүн асан Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт хийгдсэн шүүх эмнэлгийн дүгнэлт. 

Эхний удаад Д.Гантулгын  Хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй. Нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй байна гэх дүгнэлт гарсан. Гэвч хохирогчид шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж дахин шалгуулахад  нотлох баримтад хийсэн шинжилгээний хариугаар ДНК нь УИХ-ын гишүүн Д.Гантулгынх мөн болох нь эцэслэн тогтоогдсон байдаг. Улмаар Гантулга хүчиндэх гэмт хэргийн 2 удаагийн үйлдлээр 2 жилийн хорих ял сонсоод байгаа. Харин одоо шүүх эмнэлгийн дүгнэлтийг будлиулсан, нотлох баримт устгасан шүүхийн шинжилгээний ажилчдад холбогдох хэрэг шалгагдаж байна.

чамин эрдэнэ зурган илэрцүүд

Түүнчлэн загвар өмсөгч Чамин-Эрдэнэ амиа алдсан хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлтүүд эргэлзээ төрүүлдэг. Ар гэрийнхэн нь шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Одоогоор хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. 

зүүнбаян цэрэг амиа зурган илэрцүүд

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид албан хааж байсан 19 настай цэрэг гадны нөлөөгүй амиа алдсан гэх дүгнэлтийг шүүх эмнэлэг гаргасан. Ар гэр нь хүлээн зөвшөөрөөгүй учир 2 дахь удаагаа шинжилгээ хийлгэхэд өвчний улмаас нас барсан гэж дүгнэлт өөрчлөгдсөн байдаг.  


Энэ мэтчилэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хуурамч дүгнэлт үйлдсэн, үйлддэг гэх хардлагууд бий. Яг бодитоор тогтоогдоод шалгагдаж байгаа нь шүүх эмнэлгийн хэд хэдэн шинжээч нар холбогдон шалгагдаж байгаа хэрэг бий. Прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээллээр уул уурхайн лицензтэй холбоотой хэрэгт бусдын гарын үсэгтэй холбоотойгоор нэр бүхий шинжээчид худлаа дүгнэлт гаргасан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байна. 

Товчхондоо гэмт хэргийн үнэн, худалд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийж байх ёстой байгууллага нь өөрөө шүүхийн дүгнэлтээр наймаа хийдэг гэсэн үг. Тэгэхээр гэмт хэрэгт хохирсон, сэжиглэгдсэн хүмүүс хэнд итгэх вэ гэдэг айдас дагуулна. 

Энэ олон зөрчил дутагдал, шүүмжлэл, сэжиг таамаг, иргэдийн хардлага байсаар байтал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тайлбар мэдээлэл өгч байсан удаагүй. Хамгийн хаалттай, нууц ихтэй байгууллагын нэг билээ. 

Одоогоор шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлаар бригадын генерал Батжаргал ажиллаж байгаа. Тэрээр 2016 оны 9-р сард хууль зүйн сайд Нямдоржын тушаалаар энэ албанд томилогдож байсан. Дээрх хэргүүд 2016 оноос хойш үйлдэгдсэн гэмт хэргүүд байгаа юм.

Санал болгох

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

13 цагийн өмнө
Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна.

13 цагийн өмнө
Хөрөнгө орлогын мэдүүлгээс 1.1 тэрбумын зөрчил илрүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж байна.

2 өдрийн өмнө