Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ

21 өдрийн өмнө
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ

Анх 1976 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гадна талбайд хөшөө болон сүндэрлэлээ.

Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги 50 жилийн ойтойгоо золгож байгаа бол “Зил-130 АЦ 40” автомашины 1976-2016 онд  буюу албанд зүтгэсэний 40 жилийн ой давхцаж байгаа юм.  

Алба хаагчид ангийнхаа 50 жилийн ойд зориулан албандаа өнөөг хүртэл хамтдаа зүтгэсэн улаан машиндаа техникийн бүрэн үйлчилгээг хийж, өнгө үзэмжийг сэргээн засварлан хөшөө босгосон нь Гал түймэр, унтраах 48 дугаар ангийн төдийгүй Ховд хотын хөшөө, дурсгал, түүхийн нэгэн гэрч болон мөнхөрч байна.

Хөшөөний нээлтийн ажиллагаанд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Хур тунадасны хувьд  Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд, Ховд, Говь-Алтай аймгийн и

6 өдрийн өмнө
Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

20 өдрийн өмнө