90 сая төгрөгийн азтан тодорлоо

2
2019 оны 11 сарын 182019-11-18
90 сая төгрөгийн азтан тодорлоо

Өчигдөр буюу 2019 оны  11 дүгээр сарын 17-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт  хамрагдсанаас: 

90 сая төгрөгийн Супер азтан тодорлоо. Супер сугалааны дугаар 34462914. 

10 сая төгрөгийн 4

5 сая төгрөгийн 17

1 сая  төгрөгийн 244

100 мянган төгрөгийн 2426

30 мянган төгрөгийн  24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан боллоо.

 

Санал болгох

2020 оныг Экспортыг нэмэгдүүлэх жил болгож зарлалаа

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.  

4 өдрийн өмнө
Петрочайна Дачин Тамсагийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ

Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үүний дараа Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар удирдуулсан жагсагчид газрын тосны 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаагаад байна.

5 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц өсч, түүхэн дээд түвшиндээ хүрчээ

2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ.

10 өдрийн өмнө
2019 оны НӨАТ-ын баримтын бүртгэл өнөөдөр хаагдана

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна.

11 өдрийн өмнө