Цасанд боогдсон 36 иргэний аюулгүй байдлыг хангав

2019 оны 11 сарын 182019-11-18
Цасанд боогдсон 36 иргэний аюулгүй байдлыг хангав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орсны улмаас иргэд цасан шуурганд малтайгаа уруудсан, автомашинтай зорчиж яваад цасанд суусан, төөрсөн нийт 16 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 63 алба хаагч, 12 нэгж техник, нутгийн захиргааны байгууллагын 83 хүн 18 нэгж техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Цахир” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 25м-т/ “Цагаан худаг”-аас баруун урд зүгт 200 метрт Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд иргэн У-ийн жолоодож явсан “Лексүс 470” загварын суудлын автомашин /цасанд суусан  дуудлагаар /2019. 11.16-ны өдрийн 17:45 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 3 хүний аюулгүй байдлыг ханган ажилласан.

 Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гурванхайрхан багийн Согоотын давааны “Жарантайн гол” гэдэг газар /Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т/ Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд Б-ын жолоодож явсан “Соната-6” загварын суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2019. 11.16-ны өдрийн 18:04 цагт/  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 3 иргэний амь насыг авран хамгаалсан.

 Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Аргалын гарам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т/ Тус аймгийн харьяат иргэн А /35 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Тоёота Клугер” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.11.16-ны өдрийн 23:49 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид автомашиныг татан гаргаж, 8 иргэний аюулгүшй ыайдлыг хангасан.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Тарианы богд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 23 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 203 км-т/ Өвөрхангай аймгаас Ховд аймгийн чиглэлд иргэн Т-ын жолоодож явсан “Тоёота Пробокс” загварын суудлын автомашин цасанд дуудлагаар /2019.11.17-ны өдрийн 03:35 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.

Мөн Цаг уурын  байгууллагаас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг үндэслэн  “Шуурхай мэдээ”-ээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай харилцан ажиллах, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, “Багц мессеж”-ээр олон удаагийн давтамжтайгаар хүргэн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Өчигдөр хүчтэй мөндөр орж, малчин У-ын долоон үхэр үерт урсжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэдэг газар энэ сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үерт малчин У-ын 7 үхэр урссан байна.

5 өдрийн өмнө
Аялж явсан 12 хүний гурав нь Хэрлэн голын усанд осолдож, нэг нь нас баржээ

Иргэн М-ын цогцсыг олсон бөгөөд үлдсэн хоёр хүнийг эрэн хайж байна.

5 өдрийн өмнө
Энэ сарын 23-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүн одоо хүртэл олдоогүй байна

Таана, мангир түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүний мотоциклыг голын эргээс олжээ

6 өдрийн өмнө
Таана, мангир түүхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүний мотоциклыг голын эргээс олжээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар тус багийн харьяат малчин 39  настай эрэгтэй Б, 5 настай эмэгтэй С нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр зургадугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон байна.

8 өдрийн өмнө