Ирэх долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна.
Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр,
Арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа тул бүх нийтээр амарч байгаа юм.
Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна.