Н. Сугар
Сэтгүүлч

МУИС-ийн 6 давхар номын сан 19.8 тэрбум, Хөгжлийн банкны хоёр давхар оффис 27.6 тэрбум

2019 оны 11 сарын 132019-11-13
МУИС-ийн 6 давхар номын сан 19.8 тэрбум, Хөгжлийн банкны хоёр давхар оффис 27.6 тэрбум

Төрийн мөнгө уйлдаггүй гэсэн үг бий. Хөгжлийн банкны удирдлагууд Худалдаа хөгжлийн банкны хоёр давхарыг 2015 онд худалдаж авсан. Энэ оффисыг зах зээлийн үнээс хэт өндрөөр буюу 27.6 тэрбум төгрөгөөр худалдаж авсны цаана юу байв. Гэтэл ойролцоо байршилд байгаа МУИС-ийн номын сангийн 15 мянга 92 ам метр талбай бүхий зоорьтой зургаан давхар барилгыг 19.8 тэрбум төгрөгөөр барьжээ. Харин Худалдаа хөгжлийн банкны 3240 ам метр талбай бүхий хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, 10 ширхэг авто зогсоолыг Хөгжлийн банкныхан 27.6 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байгаа юм.

Үндэсний аудитын газрын тайланд дурдсанаар уг шийдвэрийг Хөгжлийн банкны ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаас 2015 онд баталсан журмыг зөрчиж гаргажээ. Энэ үедээ Хөгжлийн банкны ТУЗ эрх зүйн чадамжтай байсан гэж үзэхэд учир дутагдалтай байсныг баримтад дурдсан байна. Тухайлбал:

  • Засгийн газрын 2012 оны 83 дугаар тогтоолоор ЭЗХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатарыг МУХБ-ны ТУЗ-ийн даргаар томилсон боловч УИХ-ын 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн хуулиар ЭЗХЯ татан буугдсан тул Б.Шинэбаатар нь уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
  • Засгийн газрын 2015 оны 30 дугаар тогтоолоор МУХБ-ны ТУЗ-ийн гишүүнээр Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга байхаар томилсон бөгөөд уг албан тушаалд ажиллаж байсан Ч.Отгочулууг Уул уурхайн яамны ТНБД-ын 2015 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул ТУЗ-ийн гишүүнээр ажиллах боломжгүй байжээ. Гэтэл МУХБ-ны ТУЗ-ийн хурлаар уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авах асуудлыг 2015 оны зургадугаар сарын 16, 18-ны өдрүүдэд хэлэлцэх үед гишүүдийн ирц бүрдэхгүй байна гэдэг шалтгаанаар Ч.Отгочулууг уг хуралд оролцуулжээ.
  • МУХБ-ны ТУЗ-ийн 2015 оны зургадугаар сарын 16-ны өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж гишүүд судлах шаардлагатай гэж үзсэн тул дахин хэлэлцэхээр хойшлуулсан байна. 2015 оны зургадугаар сарын 18-ны өдрийн хурлаар “үндсэн хөрөнгө худалдан авч, гэрээ байгуулах эрх олгох” тухай шийдвэрлэсэн хэдий ч ТУЗ-ийн тогтоол 2015 оны зургадугаар сарын 16-ны өдрөөр баталгаажсан, ТУЗ-ийн хурлын тэмдэглэлүүд гарын үсгээр баталгаажаагүй байна.

Худалдаа хөгжлийн банкны барилгаас худалдаж авсан дээрх оффисын 2015 оны долдугаар сарын байдлаар зах зээлийн бодит үнэлгээ 17.4 тэрбум төгрөг, 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар зах зээлийн бодит үнэлгээ 14.9 тэрбум орчим төгрөг байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Иймээс хууль, эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй ТУЗ-ийг болон түүний Хөгжлийн банкны 10.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй үндсэн хөрөнгө худалдан авахад гаргасан шийдвэрийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, учирсан хохирлыг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж төрийн аудитынхан үзжээ.

Санал болгох

Чуулганы сурвалжилга: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулах ёстой. Ерөнхийлөгч уг эхийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж, төрийн тамга дарж хадгална. Хэрэв Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ажлын 7 өдрийн дотор хориг тавина. Тэгэхээр Үндсэн хуулийг баталсан болохоос хараахан гараас гарчихаагүй гэсэн үг байх нь ээ. Хэрэв парламентыг хоёр танхимтай болгосон бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхийг хасах өөрчлөлт дагалдаж хийгдэх байлаа. Энэ агуулгаар бодож үзвэл Ерөнхийлөгч хэрхэх бол гэдэг бас сонин.

5 цагийн дараа
Төрийн албан хаагчид олгох тусламж нь тэгш, шударга ёсны зарчимд нийцэх ёстой

Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ

11 цагийн өмнө
Үндсэн хуулийн өөрчлөлт ба Г.Занданшатар

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болохын тухай бүрийд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.  

11 цагийн өмнө