Д.Одбаярт 7 сая вонын торгууль тавьж, хилийн хоригийг нь цуцаллаа

3
1 сарын өмнө
Д.Одбаярт 7 сая вонын торгууль тавьж, хилийн хоригийг нь цуцаллаа

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Инчеон хотын прокурорын байгууллага долоон сая вонын торгох шийтгэл ногдуулсныг прокурор Ян Кун Су нийтэд мэдэгдлээ. Мөн түүнд тавьсан хилийн хоригийг өнөөдрөөс цуцласан байна.

Д.Одбаяр нь,  аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд Корэйн эйр компанийн онгоцоор зорчихдоо үйлчлэгч бүсгүйн өгзөгөнд хүрсэн, дарамталсан гэх асуудалд холбогдсон юм. Инчеон хотын цагдаагийнхан түүний зорчиж явсан онгоцыг тосч Д.Одбаярыг саатуулахад болсон явдлыг үгүйсгээд, Индонез улс руу Олон улсын цэцийн гишүүдийн хуралд эх орноо төлөөлөн явж байгаагаа учирлаж, эргэж ирээд тайлбар мэдүүлгээ өгье гээд явжээ. Түүнийг дипломат эрх ямбатай учраас сулласан гэх Инчеоны цагдаагийн албан хаагчид хариуцлага хүлээсэн юм.

Цэцийн дарга Д.Одбаяр хурлаа дуусгаад энэ сарын 6-нд БНСУ-д буцаж ирэхэд нь цагдаагийнхан баривчилж, 14 цагийн турш байцаалт авсан. Тэрээр эхний мэдүүлгээсээ буцаж, согтуурах ундаа хэрэглэсэн байсан тул юу болсныг санахгүй байна гэжээ.

Харин өнөөдөр Инчеоны прокурорын газрын Гадаад харилцааны асуудал хариуцсан прокурор Ян Кун Су Д.Одбаярыг яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийн дийлэнхийг хүлээсэн хэмээн мэдэгдэв.

Д.Одбаяртай хамт онгоцонд зорчиж явахдаа мөн л хууль зөрчсөн гэгдэх О.Батчулуун Сингапур яваад эргэж ирээгүй. Түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас Интерполд өгөөд байгаа юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар Д.Одбаярыг дээрх үйл явдалд буруугүй, тийм зүйл болоогүй гэж мэдэгдсэн юм.

Мэдээнд ашигласан эх сурвалж: http://www.donga.com/news/article/all/20191113/98341029/1

Санал болгох

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарыг саатууллаа

Нийслэлийн Засаг дарга авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргасныг НИТХ дэмжиж, нийслэлийн 2020 оны төсвийг баталсан. Үүнийг эсэргүүцэж Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ардчилсан залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Цэгмид, МАХН-ын гишүүн Б.Жагар, Босоо хөх Монгол ТББ-ын дэд тэргүүн Б.Чойпүрэв нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, төв замыг хаасан. Тэд төлбөр нэмэх шийдвэрээ эргэн харах, нийслэлийн төсөвт тавьсан үрэлгэн зардлыг танах шаардлагыг тавьж байгаа юм.

9 цагийн өмнө
Opendata: УИХ-ын гишүүдийн эзэмшдэг, тэргүүлдэг ТББ-ууд

ТББ гэдэг малгайн дотор шашны байгууллага, бизнесийнхэн, спорт холбоод, нийтийн эрх ашгийн төлөө төрд шаардлага тавьдаг иргэний нийгмийнхэн, мэргэжлийн холбоод, сургуулиуд, нутгийн зөвлөлүүд, үйлдвэрчний эвлэлүүд, намууд, боловсролын байгууллагууд, шантаажчид багтана. ТББ-ын тамгагүй дарга гэж алга, холбоо, сангүй УИХ-ын гишүүн бараг алга.

10 цагийн өмнө
Нийгмийн сүлжээний хяналт ба УИХ-ын гишүүдийн байр суурь

УИХ, орон нутгийн 2016 оны сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар улстөрчид иргэдэд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүүтэйгээр өрсөлдөгчөө гутаах доромжлох чиглэлийн мэдээлэл түлхүү цацсан. Ийм хар мэдээлэл Монголын эрх зүйн орноос гадуурх дүрэмгүй талбар буюу фейсбүүк, твиттэр зэрэг нийгмийн сүлжээгээр тархсан юм. Зохион байгуулалттайгаар нэгнийхээ эсрэг хийсэн эдгээр акциуд сонгогдсон болон сонгуульд ялагдсан улстөрчдийн нурууг авсан гэхэд болно.

10 цагийн өмнө