Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэв

2019 оны 11 сарын 142019-11-14
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэв

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт санал дүгнэлт гаргах УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан даргаар, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Болд, А.Сүхбат нар гишүүнээр ажилладаг.

Түр хороог төлөөлж Ж.Батзандан, “Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард нэг удаа, зарим тохиолдолд хоёр удаа хуралдаж, Олон улсын парламентын холбооны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирч, энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлтээ гаргалаа. Өнөөдөр дүгнэлтээ танилцуулахаар энд мэдээлэл хийж байна.

Түр хорооны дүгнэлт, Олон улсын парламентын холбооны дүгнэлттэй 100 хувь нийцсэн гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их хурал Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хороотой хамтарч ажилласан гэж болно.

Нэгдүгээрт, Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохыг Олон улсын парламентын холбооны шинжээчид албан ёсоор тогтоосон гэдгээ бидэнд хүргүүллээ. Үүнийг тогтоохын тулд хоёр байгууллага нийт 23 албан тушаалтантай уулзаж, хэрэгт холбогдсон Амгаланбаатар, Содномдаржаа, Чимгээ гуравтай хэд хэдэн уулзалт хийж, тэдний гэр бүлийн хүмүүс болон өмгөөлөгчид, холбогдох нотлох баримттай танилцсан. Ингээд хуурамч нотлох баримт бүрдүүлж, хилсээр Содномдаржаа, Чимгээ нарт ял өгсөн гэдэг дүгнэлтээ гаргасан.

Иймд ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос эрх баригч албан тушаалтнуудад хандан шүүхийн бусад шийдвэр, эрүүдэн шүүсэн бусад этгээдэд холбогдох хэргээс үл хамаарч Чимгээ, Содномдаржаа нарыг суллахыг шаардсан бичгээ бидэнд ирүүлсэн. Түр хорооны долоон гишүүн хуралдаж, ОУПХ-ны дүгнэлттэй санал нэг байгаа гэсэн шийдвэрээ гаргалаа.

Содномдаржаа, Чимгээ нарыг нэн даруй суллаж, шударга бусаар шүүгдэж, тамлуулан зовсных нь төлөө нөхөн төлбөрийг нь олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг ОУПХ гаргасан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг улс төрийн намууд, улстөрчид олон жил ашиглаж ирснийг ОУПХ буруушааж байгаа төдийгүй, Түр хороог Монгол Улсын парламентаас сайшааж байгааг илэрхийлсэн байна” гэлээ.

Х.Нямбаатар: Түр хорооны шийдвэрээр шүүхэд нөлөөлөх боломжгүй

Түүнийг мэдээлэл хийсний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, “Сая Түр хорооны дарга Ж.Батзандан Олон улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг уншиж танилцуулсан. Сэтгүүлчид үүсээд байгаа нөхцөл байдлыг нэг нэгэнгүй мэдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүдэн шүүсэн эсэх маргааныг шийдвэрлэсний дараа холбогдох эрх бүхий албан тушаалтан уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахиж шалгах ёстой гэсэн байр сууриа манай холбогдох хууль хяналтын байгууллагууд илэрхийлж байгаа. ОУПХ-ноос гаргасан шийдвэрийн гол үндэслэх хэсэг нь “нэн даруй суллах ёстой юм, эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон учраас” гэж. 

Хоёрт гэвэл Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон энэ төрлийн олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэж орсон. Цаашид бид үндэснийхээ хууль тогтоомжид, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр илэрсэн нөхцөл байдлыг үүсгэх журмаа эргэж харах цаг болсон нь илэрхий байна. Түр хороо гаргасан шийдвэрээ холбогдох байгууллагуудад уламжилна. Шүүхэд нөлөөлөх эрх зүйн орчин өнөөдрийн хувьд байхгүй. Гэхдээ Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенц, ОУПХ-ны шийдвэрийг хэрхэн талаараа холбогдох хууль хяналтын байгууллагуудтай уулзаж, нэн яаралтай үндэсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлаа хэрхэх вэ гэдэг сэдэв болж үлдлээ” гэсэн.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

2 өдрийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

3 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

3 өдрийн өмнө