Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Чингис хаан” одонгоор энэ жил энгэрээ мялаалгах эрхмийг зарлалаа. Тэрбээр "Энэ жилийн Чингис хааны одонг The Hu хамтлагт олгохоор болсон. Дэлхий дахинд Монголын нэр хүндийг өргөж, хүннү рок монголын язгуур урлагийг дэлхий дахинд сурталчилсан. 11 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгаа. Үүсгэн байгуулагч пропдюссер Ц.Дашдондог ажилладаг" хэмээгээд танилцуулгыг уншиж өглөө.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
"Чингис хаан" одонг хүртэж байсан эрхмүүд:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр
2019 онд The Hu хамтлагт олгож байна.
Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна.