Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт ажиллалаа

24 өдрийн өмнө
Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт  ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж  ажиллалаа.

Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис цацагч том оврын гурван автомашиныг ажиллуулж байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан "Халтиргаа хулгаанаас сэргийлэх мөс цас хайлуулах давс, бодис  энэ жил хангалттай нөөцлөгдсөн байгаа. Тиймээс техник хүн хүчнийхээ нөөцийг зөв хувиарлаж ажиллах хэрэгтэй. Авто замын машин явдаг хэсэгт давс бодис цацсаны дараа замын голд овоорсон цасыг сайн цэвэрлэж, замыг чөлөөлөх хэрэгтэй. Ингэж цэвэрлээгүйгээс болж автомашинд давс бодистой цас наалддаг. Мөн явган хүний зам талбайн мөстсөн цасыг цэвэрлэж, иргэд хальтирч унах, гэмтэж бэртэхээс сэргийлэх нь чухал” гэв.

Энэ үеэр Хотын захирагч  дэлгүүрийнхээ гаднах цасыг цэвэрлэж байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн, хувиараа бизнес эрхлэгч Б.Дансрангийнхаар орж сайжруулсан түлшний хэрэглээний талаар санал бодлыг нь сонсож, санал бодлоо солилцлоо. Б.Дансрангийнх өнгөрсөн хавраас сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд түлшний илчлэг чанар, хөө тортоггүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Тэрбээр утааг бууруулах талаар авсан арга хэмжээний нэг нь гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн явдал бөгөөд энэ нь ихээхэн хэмнэлттэй байгааг дуулгаад, цахилгааны төлбөрийг тэглэсэн шөнийн цагт цахилгаан халаалтаа залгаж, дулаанаа шийдвэрлэдэг тухайгаа Хотын захирагчид танилцууллаа. Иргэн Б.Дансран "Урт намар болж хүйтрээгүй үед утаа гарахгүй байна гэж бодож байсан. Харин одоо хүйтэрсэн ч утаа байхгүй байгаа нь сайжруулсан түлшний том үр дүн гэж харж байна. Манай энэ хавиар орой өглөө хүн гадаа удаан байхын аргагүй утаатай байдаг байсан" гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан иргэн Б.Дансрангийнд зочлоод, тэндээсээ гарч Чингэлтэй Зүрх уул орчимын буюу тус дүүрийн 17 дугаар хороонд байрлах Сайжруулсан түлшний түлшний борлуулалтын нэгдсэн цэгээр орлоо.

Тус цэгт түлшний түгээлт өдөр бүр хангалттай ирдэг бөгөөд  иргэдийн хувьд олноор нь авах хүсэлттэй байдагч тэдний хүссэн хэмжээгээр өгч чаддаггүй, үүнээс болж иргэд бухимдаж загнадаг тухай борлуулагч бүсгүй Хотын захирагчид уламжилсан юм. Тэрбээр иргэд сайжруулсан түлш авахдаа картаар уншуулж, мөнгөөрөө худалдан авч хэвшсэн тухай өгүүллээ. Хотын захирагч С.Амарсайхан сайжруулсан түлшний борлуулагч бүсгүйтэй ярилцаж, санал бодлыг нь сонсоод “Өвлийн хүйтнийг үл хайхран, өөрийн гэсэн ажилтай болохын тулд ажлыг гололгүй хөдөлмөрлөж, нийслэл хотоо агаарын бохирдлоос сэргийлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэж, залуу хүний эрч хүч, итгэл сэтгэлээр бусад олон залууст үлгэр дуурайлал болж байгаад талархаж, борлуулагч бүсгүйд амжилт хүслээ” гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох

Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв

Тээвэрлэлтийн хувьд 1000 орчим авто машин тээвэрлэлт хийж, өдөрт 1820 тонн шахмал түлшийг дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байна.

10 цагийн өмнө
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

10 цагийн өмнө
Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо

Түлш савлах хүнгүйн улмаас Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг түлш борлуулах боломжгүй болжээ.

15 цагийн өмнө
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн зорчих хурд, соёлыг сайжруулахад анхаарна

Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа.

2 өдрийн өмнө