Ч.Хүрэлбаатар сайд ахаа, Д.Оюунхорол гишүүн нөхрөө Ерөнхий консул болгов

17
2019 оны 11 сарын 192019-11-19
Ч.Хүрэлбаатар сайд ахаа, Д.Оюунхорол гишүүн нөхрөө Ерөнхий консул болгов

Засгийн газрын хаалттай хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо.

Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн ах Чимэдийн Ганболдыг томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн нөхөр Г.Жаргалсайханыг Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар  томилуулаад байна.

Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан. Харин Г.Жаргалсайхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. Түүнийг  мэргэжлийн дипломатч, ЮНЕСКО-д 10 шахам жил ажиллаж, Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 4 өв бүртгүүлсэн, англи, франц, орос хэлтэй хүн гэдэг.

Санал болгох

Д.Эрдэнэбат: Казино орсноо зөвтгөхгүй, өөрийгөө өмөөрөх шалтгаан алга

УИХ-ын гишүүд казино тоглосон гэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тайлбар хийлээ.

3 цагийн өмнө
Д.Тогтохсүрэн: Сонирхоод л казино орсон, хариуцлага хүлээ гэвэл бэлэн байна

УИХ-ын гишүүд гадаадад томилолттой ажиллах үеэрээ кэзино тоглосон гэх мэдээллийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийлээ.

4 цагийн өмнө
С.Эрдэнэ: Д.Эрдэнэбат казиног сонирхоод орсон, гэхдээ тоглоогүй

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд гадаадад томилолтоор ажилах үедээ казино тоглосон  гэх мэдээлэл, зураг цацагдаад байгаа билээ.

6 цагийн өмнө
Монголд казино байгуулбал жилд 74 тэрбум төгрөгийн орлого олно

Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ахалж байгаа ажлын хэсгийн ажил урагшлахгүй, дэд ажлын хэсгийн гишүүд нь БНСУ-д казино тоглосон үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөөр байна. Тухайлбал, дэд ажлын хэсгийн гишүүн , ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ албан ажлаар явах хугацаандаа казиногоор үйлчлүүлсэн үйлдэлдээ хариуцлага хүлээгээд байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар казиногоор үйлчлүүлсэн нь ил болоод байна.

7 цагийн өмнө