"Халк" Х.Угтахбаяр Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

6
2019 оны 11 сарын 192019-11-19
"Халк" Х.Угтахбаяр Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уугуул, пауэрлифтингийн дэлхийн аварга Хүрэлчулууны Угтахбаяр Монгол Улсын рекордыг шинэчилж, 992.5 кг өргөжээ.

Тэрээр энэ сарын 16-17-нд Сэлэнгэ аймагт Монголын Пауэрлифтингийн хүчний холбооноос зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр дээрх амжилтыг үзүүлсэн юм. 2019 оны RAW Пауэрлифтингийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д 25 байгууллагын 100 гаруй тамирчин оролцжээ.

Монгол Улсын шилдэг тамирчид оролцсон тус тэмцээний бүх жингийн аварга буюу абсолют аваргаар “Даншиг групп”-ийн тамирчин Халк хочит Х.Угтахбаяр шалгарсан юм.

Х.Угтахбаяр нь штангтай суултаар 385 кг өргөж Монголын шинэ рекордыг тогтоосон бол штангтай шахалтаар 235, штангтай таталтаар 302.5 буюу нийлбэр дүнгээр 922.5кг өргөсөн амжилтаар Монголын хэрэглэлгүй RAW пауэрлифтингийн бүх жингийн нийлбэрийн рекордыг шинэчлэн тогтоосон нь энэ.

Тэрээр 2017 онд ОХУ-ын Москва хотод болсон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчтэнүүдтэй өрсөлдөж аваргалсан бөгөөд Монгол Улсын рекордыг өмнө нь хоёр ч удаа шинэчилсэн тамирчин юм.

Х.Угтахбаяр Сайхан сумын 13 дугаар дунд сургуулийг 2007 онд төгсч, мэргэжил эзэмшээд Хөтөлийн Цемент шохой компанид ажиллаж байсан. Ажлын хажуугаар сумынхаа Соёлын төвийн фитнесс клубт найзуудтайгаа хичээллэсэн нь өнөөдрийн амжилтыг үзүүлэх суурь болжээ.. Чөлөөт цагаараа реп дуулж, дуу бичлэгийн студи, PC тоглоомын газар ажиллуулж ирсэн юм байна.

Санал болгох