Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ

2019 оны 11 сарын 202019-11-20
Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна.  Харин өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Шалгалтанд орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа учраас түүхээсээ эхлээд монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт явж байна. 180 гаруй иргэдээс 160 хүн тэнцэх жишээний сайн өгч байна” гэлээ.

Монгол хэл, бичгийн шалгалтанд  20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтанд орох эрхтэй болно. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн иргэд  гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж. Ингээд шалгалтанд оролцсон иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэн н.Хонгорзул “Ерөнхий шалгалтаа давчуул Монгол хэл бичгийн шалгалт амархан байлаа. Шалгалтын зохион байгуулалт сайн байна. Гол нь төрийн албаны зөвлөлийн номноос ирж байгаа нь их дэм боллоо. Миний хувьд 3 сар бэлтгэсэн” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Галжидмаа “Монгол хэл бичгийн шалгалт тэр чигээрээ номноос ирж байна. Ерөнхий шалгалтын хувьд холимог ирсэн. Тэнцээд гараад ирлээ. Та бүхэндээ баярлалаа” гэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

1 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

3 өдрийн өмнө
“10 000 ПРОГРАММИСТ” төслийн эхний ээлжийн суралцагчид амжилттай төгслөө

Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа.

15 өдрийн өмнө
Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү хурлын гол зорилго нь нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.

17 өдрийн өмнө