Ж.Батзандан: Монголын хоёр сайд Хуан гэдэг хятадтай уулзсаны дараа 800 хятад ирсэн

7
2019 оны 11 сарын 212019-11-21
Ж.Батзандан: Монголын хоёр сайд Хуан гэдэг хятадтай уулзсаны дараа 800 хятад ирсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрээр, "Нууцын зэрэглэлтэй асуудлаар мэдээлэл хүргэе. 800 хятадын асуудлаар мэдээлэл хийхээс аргагүй боллоо. Хэн гэдэг хүн оруулж ирснийг хэлэхгүй бол сүүлдээ Ж.Батзандан оруулж ирсэн юм шиг мэдээлэл тараад байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нууц албаны болон хууль хяналтын байгууллагын хүмүүсийг дуудаж хуралдсан. 2019 оны аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзсан байна. Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийсэн байна. Тэдгээр газарт цахим казино байгуулах талаар албан тушаалтнууд маань хятадуудыг хүлээн авч уулзаж, “Чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн маань ирж туршилт хий” гэсэн хүсэлт тавьсан байна” гэв.

 

Санал болгох