Н. Сугар
Сэтгүүлч

Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавихгүй

2019 оны 11 сарын 252019-11-25
Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавихгүй

 

Г.Занданшатарын тэргүүлсэн парламент 1992 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж чадсан. 1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан эхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан. Дээрх хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихгүй юм байна.

Учир нь, маргааш буюу БНМАУ тунхагласан өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийг ёсчилно гэсэн мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.2-т Ерөнхийлөгч УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно гэж заажээ. Энэ хуваариар арваннэгдүгээр сарын 26-нд багтаан хориг тавьж болох байсан.

Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт Ерөнхийлөгч бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих эрхтэй талаар бичсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлддэг юм.

Санал болгох

НББХ: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2023.06.06) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2022 оны тайланг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд тайланг тус Зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

3 минутын өмнө
Шүд угаах цагтай болох хэрэгтэй гэв

Дэлхийд шүд цоорлын хэмжээ дунджаар 45 хувьтай байдаг аж.  Харин Монголд энэ төрлийн эмгэг хоёр дахин их байна.

2 цагийн өмнө
 П.Эрхэмбаяр: Хөгжлийн банкны гэх шүүх хурал эцэслэх шатанд байна

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын өмгөөлөгчдийн төлөөлөл мэдээлэл өгөв.

3 цагийн өмнө
Гэгээн Ширээт улсын тэргүүн Пап есдүгээр сард Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

3 цагийн өмнө