Ж.Коизүми: Миний хүү цөмийн эрчим хүчнээс татгалзахад түлхэц үзүүлж чадна

2019 оны 12 сарын 22019-12-02
Ж.Коизүми: Миний хүү цөмийн эрчим хүчнээс татгалзахад түлхэц үзүүлж чадна

Ерөнхий сайд асан Койзүми Жүничиро нь Ибараки мужийн Хитачи үйлдвэрт илтгэл тавих үеэрээ кабинетэд шинэ албан тушаалаа хүлээн авсан өөрийн хүү Шинжирог Япон улсыг цөмийн эрчим хүчнээс салгаж, байгалийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэхийлсэн байна.

Есдүгээр сарын 15-нд хийсэн тус илтгэлдээ Коизүми, түүний 38 настай хүү Шинжиро нь байгаль орчны сайдаар томилогдож Кабинет дахь анхны албан тушаалаа хүлээн авсанд баяртай байгаагаа мөн дурджээ.

“Тэр надаас ч илүүг сурсан. Хүрээлэн буй орчны асуудал бол хойшлуулшгүй чухал асуудал. Би түүнийг цөмийн эрчим хүчийг ардаа орхиж, Япон Улсыг байгалийн эрчим хүчийг хөгжүүлэх үндэстэн болгоосой гэж хүсч байна” хэмээн Коизүми хэлсэн байна.

Мөн Коизүми 2001-2006 оны хооронд Ерөнхий сайд байх хугацаандаа цөмийн эрчим хүчийг дэмжсэн нь алдаа байсан гэдгийг цохон тэмдэглэжээ.

Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг дэмжигчид цөмийн эрчим хүчний станц аюулгүй, зардал багатай, цэвэрхэн гэж хэлдэг байсан. Гэвч Коизүми 2011 онд Фүкүшимагийн цөмийн эрчим хүчний 1-р станц дээрх осол гарснаар дээрх 3 эерэг талууд худал байсныг баталсан хэмээжээ.

Тэрбээр Япон Улс арвин  байгалийн эрчим хүчтэй ба цөмийн эрчим хүчинд түшиглэхгүй замыг эрж олох ёстой гэв.

Эх сурвалж: Асахи шимбүн

Б.Удвал

Санал болгох

Италийн зарим хотууд гашуудал зарлаж, төрийн далбаагаа бөхийлгөлөө

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр Итали улс нийт халдварын тоогоор АНУ-ын ард хоёрт бичигдэж байна. Одоогоор тус улсад коронавирусний халдвараар 101.7 мянган хүн оношлогдож, 11.5 мянган хүн энджээ. Харин 14.6 мянган хүн бүрэн эдгэрсэн байна.

15 минутын өмнө
Гадаадын компаниудаас авсан хахуулиараа Энэтхэг дэлхийд хоёрт эрэмбэлэгдлээ

Дэлхий дахинаа 2019 онд үндэстэн дамнасан хээл хахуулийн хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа удааширсан боловч Энэтхэг улсын хувьд гадаадын компаниудаас хээл хахууль авсан дотоодын албан хаагчидтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаарх тоон үзүүлэлтээрээ Бразилын дараа буюу 2 дугаар байрт бичигдлээ.

8 цагийн өмнө
Москвад бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

1 өдрийн өмнө
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр

Дэлхий дахинд эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагч 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байдаг байна.

1 өдрийн өмнө