Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа

6 өдрийн өмнө
Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар  хэлэлцүүлгийг хийлээ.

Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ.

Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын  төслийг дэмжье гэдгээр санал хураахад 75,68 хувиар тогтоол батлагдлаа. Хуралдааныг хааж  НИТХ-ын Р.Дагва хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдыг шат шатандаа хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, санаачилгатай ажиллахыг санууллаа. Тэрбээр “2020 оны төсвийг батлахдаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийг баримталж төсвийн хуваарилалтыг хийсэн. Өнгөрсөн аравдугаар сард нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийг хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэж, 2020 онд нийгэм эдийн засгаа хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан. Энэхүү үндсэн чиглэлд тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах ёстой. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Ирэх 2020 он хэдийгээр сонгуулийн жил боловч иргэдийнхээ ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын хөгжлийн төлөө ажиллах хангалттай хугацаа бий гэдгийг хэлье. Иргэдийн хүлээлгэсэн итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой гэдгийг өдөр бүр санах ёстой. Зүтгэл гэдэг бол санаачилга, итгэл хоёрын нэгдэл гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил бүрт сэтгэл гаргаж санаачилгатай ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Хурлын өмнөөс хүсье” хэмээн хуралдааныг өндөрлүүллээ.

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гаргана

​​​​​​​Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна” гэж мэдээлсэн.

2 өдрийн өмнө
ИТХ: Хамарын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Судалгааны байгууллагын зүгээс 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан.

2 өдрийн өмнө
"Прокурорын мөрдөн"-г Засгийн газрын дэргэд сэргээн байгуулна

​​​​​​​Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгадаг байгууллага байлаа. Энэ байгууллагыг өмнөх парламентын үед татан буулгасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохирох явдлыг нэмэгдүүлсэн.

2 өдрийн өмнө
Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрээр өмнөх парламентын үед баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл санаачилжээ. Бидний яриа энэ хүрээнд өрнөв.

2 өдрийн өмнө