Суудлын автомашин эзэмшигчид 100 мянгаас 300 мянган төгрөг төлнө

87
2019 оны 12 сарын 22019-12-02
Суудлын автомашин эзэмшигчид 100 мянгаас 300 мянган төгрөг төлнө

 

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар "Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргав.

Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэт засах боломжгүй учир нийслэлийн Засаг дарга төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санал ирүүлсэн байдаг. Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохыг дэмжлээ. Ингэснээр хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан суудлын автомашин эзэмшигчид жил бүр 100 мянгаас 300 мянган төгрөг төлөх болж байна. Харин такси үйлчилгээ эрхлэгчид 150 мянган төгрөг төлөх нь ээ.

Түүнчлэн ирэх онд нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар батлав.

Санал болгох

Д.Батбаатар: Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон

Ингэснээр Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших боломжгүй болж байна. Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕПГ-аас УИХ-д танилцуулж, удахгүй хэлэлцүүлэхээр болоод байна.

12 цагийн өмнө
Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянга хүргэх хуулийн төсөл санаачиллаа

​​​​​​​УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачиллаа.

13 цагийн өмнө
402 удаагийн 6357 минутын ТЕЛЕ хичээл заана

Сурагчдын зуны амралтыг хугацаанд нь дуусгавар болгохын тулд үлдсэн хичээлийн улиралд зургаан өдрөөр хичээллэх, гуравдугаар улирлын амралтын хугацааг богиносгох зэрэг арга хэмжээ авахыг хэлэв.

13 цагийн өмнө