Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

1
2019 оны 12 сарын 32019-12-03
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая Чингис хаан олон улсын нисэх буудлаас ОХУ-ыг зорилоо.

Тэрээр ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болох юм.

Санал болгох

Монгол гэдэг эрх ашиг дээр нэгдэж, нам харгалзахгүй хүчээ нэгтгэх цаг

УИХ-ын дарга Г.Занданшатарын хөтлөн явуулсан “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хэд хэдэн асуудал дээр байр сууриа тодорхой илэрхийлжээ. Ерөнхийлөгчийн институц гүйцэтгэх засаглалдаа хамаардаг. Энэ утгаар авч үзвэл ҮАБЗ-ийн хоёр гишүүний яриа нэвтрүүлэг болсон нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байр суурь гэж үзэж болохоор байна. Тэдний ярилцлагыг сийрүүлэв.

5 цагийн өмнө
Г.Занданшатар: 65 мянган иргэний ипотекийн зээлийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа

Засгийн газраас цогц арга хэмжээ авч, Эдийн засгийг дэмжих 5 их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Энэ 7 хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. 

9 цагийн өмнө
Х.Баттулга: Хямрал хаалга тогшиж байхад намууд  мөнгөн амлалтууд хууль зөрчин өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож хэлсэн үг бүрэн эхээрээ.

10 цагийн өмнө
Х.Баттулга: Энэ удаагийн сонгуулийг хойшлуулахаас өөр замгүй

УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлтэнд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэв.

10 цагийн өмнө