Н.Цэрэнбат: Сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломж бүрдлээ

2019 оны 12 сарын 32019-12-03
Н.Цэрэнбат: Сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломж бүрдлээ

БОАЖЯ,  ОББҮХ-ноос  иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.

ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх хүсэлтэй байгаа иргэдэд ногоон зээлд хамруулах боломжийг нээж, сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломжийг бүрдүүлжээ.

Энэ талаар ОББҮХ-ны ээлжит хурлын үеэр БОАЖ-ын сайд ОББҮХ-ны дарга Н.Цэрэнбат хэлэхдээ ө нгөрсөн хугацаанд   халаалтаа цахилгаанаар шийдсэн болон гэр, байшингийн дулаалгын зориулалтаар 78  иргэн  гурван  банкнаас нийт 270 орчим сая төгрөгийн ногоон зээл авсан байна.  Агаар, орчны  бохирдолтой бид дан ганц сайжруулсан түлш хэрэглэж тэмцээгүй.  Өөр олон эх үүсвэр боломж дээр тулгуурлан цогц ажил хийж байна. Гэр хороололд амьдарч буй иргэд цахилгааны шөнийн тарифт хамрагдаж гэр ,байшингаа  Ногоон зээлд хамрагдан дулаанаа шийдэж эхэллээ. Энэ дүнгэж эхлэл  ч  тодорхой үр дүнгүүд харагдаж байна. Тиймээс ОББҮХ-ноос гурван банктай хамтраад иргэнд шаардлагатай бүтээгдэхүүнийг зээлийн төрөлд нэмэлтээр оруулж байна. Өөрөөр хэлбэл  иргэд стандартын шаардлага хангасан, сайжруулсан зуухыг жилийн есөн хувийн хүүтэй зээлээр авах боломж бүрдэж байна гэлээ.

Ногоон зээл олгож буй ХААН, ХАС, Төрийн банкаар дамжуулан энэхүү зээлд хамрагдах бөгөөд доорх шаардлагад нийцсэн зуухыг ногоон зээлд хамруулах юм байна.

САЙЖРУУЛСАН ЗУУХАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  1. Шахмал тvлшний бvтэц, шинж чанарт тохирсон сайжруулсан зуух байх
  2. Утааны хийн бохирдуулагч үзүүлэлт болон стандартын шаардлагад нийцүүлсэн талаарх үйлдвэрлэгчийн тодорхойлолт, мэргэжлийн дүгнэлт лабораторийн туршилтын үр дүнг гаргасан байх
  1. MNS5216:2016 стандартын шалгуур үзүүлэлт хангасан байх
  2. Зуухны туршилт, судалгааны төвд туршигдаж баталгаажсан дүгнэлт гаргуулсан байх
  3. Зуухны загварыг сайжруулсан  цэвэрхэн, өнгө үзэмж сайтай  байх
  4. Түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, хэрэглэхэд хялбар байх
  5. Ялгарлын үзүүлэлтийг сайжруулах зорилгоор зуухны загвар, хийц, технологид сайжруулалт, өөрчлөлт хийсэн байх
  6. MNS5216:2016 Стандартын шалгуур үзүүлэлт
MNS 5216- 2016 стандартын үзүүлэлт PM 2.5 мг/MДж CO г/МДж Түлшний зарцуулалт кг/ц АЖ Дундаж чадал, кВт АҮК, %
  70 6.8 3-15 >70

Санал болгох

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив.

2 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

3 өдрийн өмнө
СЕХ: Орон нутгийн сонгуулийн санал авах цаг богиноссон гэдгийг анхаарах хэрэгтэй

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүн, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

3 өдрийн өмнө