Торгуулийн мэдээлэл гар утсанд нь ирдэг болно

2019 оны 12 сарын 32019-12-03
Торгуулийн мэдээлэл гар утсанд нь ирдэг болно

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчлийн мэдээллийг шууд хүргэх, давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөрчлийн мэдээллийг “Мессеж”-ээр мэдэгдэх ажлыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж эхлээд  байна. Дээрх ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга  Д.Одбаяр,  “Албан журмын даатгагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх  санаачилгын хүрээнд уг хамтран ажиллах гэрээг байгуулснаар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан иргэдийн мэдээлэл, мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, гэрээний хугацаа дууссан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон мэдээллийг солилцох боломжтой болох юм.

Түүнчлэн барьцаанд байгаа болон лизингийн үйлчилгээнд хамрагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөрчлийг өмчлөгч биш эзэмшигчид шууд хүрдэг болгох, осол гарган даатгалын үйлчилгээг хүлээн замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэдэг байдлыг зарим тохиолдолд газар дээр шуурхай шийдвэрлэж замын зорчих хэсгийг түргэн чөлөөлүүлж замын ачааллыг буруулах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлснээр жолооч нарт үүсдэг хүндрэлүүдийг багасгана гэж талууд үзжээ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Санал болгох

О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

9 цагийн өмнө
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо

Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа.

3 өдрийн өмнө
Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг өнөө шөнө хаана

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаана.

3 өдрийн өмнө
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

4 өдрийн өмнө