Ерөнхийлөгчийн 10 дахь хоригийг иргэд хүлээж байна

1
2019 оны 12 сарын 32019-12-03
Ерөнхийлөгчийн 10 дахь хоригийг иргэд хүлээж байна


Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш нийт 9 удаа хориг тавьсан байдаг. 2017 оны төсвийн тодотгол,  2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, 2019 оны төсөв, Татварын багц хууль зэрэгт хориг тавьж байжээ. Харин түүний 10 дахь хориг нь Монгол Улсын 2020 оны төсөв байх нь тодорхой болсон.

2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдэх Нийгмийн даатгалтын шимтгэлийн 2 хувийн нэмэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихаар бэлтгэж байгааг ЕТГ-ын дарга З.Энхболд зарласан билээ.

Монгол Улсын 2020 оны батлагдсан төсөвт нийт 12.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвлөснөөс 10 их наядыг нь татвараас бүрдүүлэх бөгөөд үүнд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн нь багтаж байгаа юм. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онуудад үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан учраас ийнхүү 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёр хувиар нэмснээр Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 25 хувь хүрэх юм.

НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдэж байгааг ард иргэд ч эсэргүүцсээр байгаа. Сошиал орчинд гэхэд л "Миний төлсөн татвар багадаагүй" уриа лоозон бүхий иргэдийн хөдөлгөөн өрнүүлж байна. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээсэн иргэд цөөнгүй байгаа болов уу.

Санал болгох

Өнөө орой УИХ-ын гишүүдийн танилцах үдэшлэг болно

2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам 62, Ардчилсан нам 11 суудал авсан юм. Харин бие даан нэр дэвшигчдээс Н.Алтанхуяг, Та бидний эвслээс С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар ялалт байгуулж, парламентад суудал авсан билээ. 

9 цагийн өмнө
Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо анхны хуралдаанаа хийж, дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг сонголоо.

1 өдрийн өмнө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлэв.

1 өдрийн өмнө
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг баталлаа

Олонхийн саналаар дэмжсэн тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг сонголоо. 

2 өдрийн өмнө