Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

2019 оны 11 сарын 292019-11-29
Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзан, Хороотой хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлын бэхжүүлэх төсөл”-ийн явц болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.   

Уулзалтад СЗХ-ны ГХХАГ-ын дарга В.Энхбаатар, ХШЗГ-ын дарга Б.Долгорсүрэн, Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай нар оролцов.  

Санал болгох

Гадаадаас 6898 ажилтан оруулж ирэх Засгийн газрын тогтоол гарчээ

Дээрх 164 дүгээр тогтоолын хүрээнд мөн есөн байгууллагын 1948 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнг 2020 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ. Тогтоолын хавсралтад зааснаар:

8 өдрийн өмнө
Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

2 сарын өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

2 сарын өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

2 сарын өмнө