Өнөөдөр бүх нийтээрээ "Хичээх өдөр"

10 өдрийн өмнө
Өнөөдөр бүх нийтээрээ "Хичээх өдөр"

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж, 1-2 хүн амь насаа алдаж байна. Харин жилд 600 орчим хүн амь насаа алддаг гэх харамсалтай тоо баримт бий.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас 11 дүгээр сарын 29 буюу өнөөдрийг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарлаад байгаа юм.

Хичээх өдрөөр 11:00-11:10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ хийлээ.

Тиймээс өнөөдөр хүн бүр дор бүрнээ хичээж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Санал болгох

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа

Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм.

3 өдрийн өмнө
Угаарын хийнд хордсон гэх дуудлага эрс багасчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулаад байна.

3 өдрийн өмнө