ЕБС-ийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ

2019 оны 11 сарын 292019-11-29
ЕБС-ийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж. 

Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 10-ныг дуустал  буюу гурван долоо хоног амарна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна.

Харин Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног үргэлжлэх бол гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ыг дуустал амарна.

Орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног амарна. Мөн Цагаан сараар хоёрдугаар сарын 24-нөөс 28-ныг дуустал нэг долоо хоног амрах бол гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал амрах юм байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амарна.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИД 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.

Санал болгох

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

1 өдрийн өмнө
Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах Засгийн газрын хөтөлбөрт хамрагдаж буй Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид өнөөдөр орон сууцны батламж гардууллаа.

1 өдрийн өмнө
Хууль бусаар агнасан загас тээвэрлэж яваад баригджээ

Эмээлтийн АТШНТ-оор зургадугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Б  хууль бусаар агнасан загас, тээвэрлэж явсныг хяналт шалгалтын явцад илрүүлсэн байна.

1 өдрийн өмнө
Хоол үйлдвэрлэлийн газруудаас арчдас авахад 59.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна

2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

1 өдрийн өмнө