Иргэдийн оролцоо чуулган эхэллээ

7 өдрийн өмнө
Иргэдийн оролцоо чуулган эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академи, ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо II” төсөл хамтран  “ИРГЭДИЙН ОРОЛЦОО” чуулганыг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулж байна.

Чуулган иргэний оролцооны бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг олон талын оролцоотойгоор хэлэлцэж дүгнэх, цаашид иргэний оролцооны чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна.

“Иргэдийн оролцоо” чуулганыг иргэний оролцооны чиглэлээр ажиллаж буй төрийн захиргааны төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн бүлэг, иргэд, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага, сонирхогч бусад талуудын сайн дурын оролцоонд түшиглэн зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд 25 байгууллагын 150 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы үйл ажиллагаа үдээс өмнө нэгдсэн хуралдаан, үдээс хойш салбар хуралдааны хэлбэртэйгээр зохион байгуулагдана. Чуулган нэгдсэн хуралдаанаар эхэлж 3 үндсэн илтгэл хэлэлцүүлж, үндсэн илтгэлүүдийн дараа илтгэгчид болон экспертүүдийн оролцоотойгоор “Иргэдийн оролцооны өнөөгийн байдал, асуудал, шийдэл” сэдвээр панел хэлэлцүүлэг хийнэ. Үдээс хойш “Иргэний хяналт”, “Иргэдийн оролцооны сайн туршлага” гэсэн 2 сэдвийн хүрээнд салбар хуралдаан нэгэн зэрэг зохион байгуулагдана. Салбар хуралдааны дараа нэгдсэн хуралдаан хийж, чуулганы үйл ажиллагаа өндөрлөх юм.

 

Чуулганы үйл ажиллагааг Удирдлагын академийн дэд захирал доктор, профессор Ш.Батсүх санаачилан удирдан явуулж байгаа бөгөөд чуулганы нээлтэнд Удирдлагын академийн захирал доктор, профессор С.Зүльфикар, ХБНГУ-ын Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Швейцарын хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо II” төслийн удирдагч Д.Сүнжид нар оролцож үг хэллээ.

Нэгдсэн хуралдааны гол гурван илтгэлийг Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор О.Цэрэнчимэд, Удирдлагын академийн доктрант Б.Ганцоож нар “Засаглал дахь иргэдийн оролцоо” сэдвээр, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш доктор, профессор Д.Сүнжид “Иргэдийн оролцооны бодлого, эрх зүйн орчин” сэдвээр, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Отгонтуяа “Төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо” сэдвээр тус тус тавьж хэлэлцүүлнэ.

Мөн нэгдсэн хуралдааны хүрээнд “Иргэдийн оролцооны өнөөгийн байдал, асуудал, шийдэл” сэдвээр  панел хэлэлцүүлэг хийгдэх бөгөөд хэлэлцүүлгийг Удирдлагын академийн дэд захирал доктор, дэд профессор Б.Баясгалан чиглүүлж, хэлэлцүүлэгт илтгэгчид болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор О.Хатанболд, Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл нар оролцох юм.

Үдээс хойш зохион байгуулагдах “Иргэний хяналт” сэдэвт салбар хуралдааныг Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Отгонтуяа даргалан явуулж, тус салбар хуралдаанаар “Орон нутгийн хөгжлийн сан дахь иргэдийн оролцоо, иргэний хяналт” сэдвээр Тогтвортой амьжиргаа төслийн төсвийн гүйцэтгэл, худалдан авах ажиллагааны зөвлөх Б.Хоролмаа, “Дундын эзэмшлийн бэлчээрийн зүй зохистой ашиглалтад тулгуурласан малчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч, доктор Ц.Энх-Амгалан, “Иргэний хяналтын тогтолцоо ба арга хэрэгсэл” сэдвээр “Ил тод байдал сан” ТББ-ын захирал Д.Цэрэнжав, “Төрийн байгууллагуудын иргэдэд хүрч буй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ” сэдвээр Хараат Бус Судалгааны хүрээлэн (IRIM)-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Минжирмаа  нар илтгэл хэлэлцүүлнэ.

Дээрх салбар хуралдаантай зэрэгцэн “Иргэдийн оролцооны сайн туршлага” сэдвээр хоёрдох салбар хуралдаан зохион байгуулагдах бөгөөд уг салбар хуралдааныг Швейцарын хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо II” төслийн менежер Г.Төгөлдөрзаяа даргалан явуулна. Тус салбар хуралдаар “Иргэдийн оролцоотой нутаг, дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах арга зүй: туршлага, сургамж” сэдвээр Вектор Мэп ХХК-ын захирал Ш.Наран-Очир, “Иргэдийн оролцоотой сумын төвийн шинэчлэл: Дундговь аймгийн Гурвансайхан сумын жишээн дээр” сэдвээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн, “Бидэнд яагаад орон нутгийн жижиг төрийн бус байгууллагууд хэрэгтэй вэ?” сэдвээр Экосум ТББ-ын тэргүүн Г.Нарантуяа, “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” сэдвээр Хэнтий аймгийн Норовлин сумын “Норовлин – Иргэдийн оролцоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмандал нар илтгэл хэлэлцүүлэх юм.

Мөн чуулганы үеэр иргэдийн оролцоотой холбоотой ном, бүтээлийн үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж чуулганд оролцогчдод иргэдийн оролцооны чиглэлээр гарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, тайлан, ном, гарын авлагын талаар мэдээлэл хүргэж байна. Гэрэл зургийн үзэсгэлэнд “Иргэдийн оролцоо II” төслөөс зарласан гэрэл зургийн үзэсгэлэнд ирсэн шилдэг бүтээлүүдийн дээжээс гадна иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн ажлуудын үеэр авсан гэрэл зургуудаас түүвэрлэн 40 орчим зураг тавьж оролцогчдод сонирхуулахаар болжээ.

Чуулганы үдээс хойших салбар хуралдаануудад иргэдийн оролцооны чиглэлээр тодорхой ажлууд хийж буй хүмүүс илтгэл тавьж танилцуулга хийсэн илүү амьдралд ойр мэдээллүүд өгч хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гаргана

​​​​​​​Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна” гэж мэдээлсэн.

2 өдрийн өмнө
ИТХ: Хамарын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Судалгааны байгууллагын зүгээс 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан.

2 өдрийн өмнө
"Прокурорын мөрдөн"-г Засгийн газрын дэргэд сэргээн байгуулна

​​​​​​​Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгадаг байгууллага байлаа. Энэ байгууллагыг өмнөх парламентын үед татан буулгасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохирох явдлыг нэмэгдүүлсэн.

2 өдрийн өмнө
Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрээр өмнөх парламентын үед баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл санаачилжээ. Бидний яриа энэ хүрээнд өрнөв.

2 өдрийн өмнө