Дэслэгч генерал Д.Давааг ОХУ-д суух Элчин сайдаар томиллоо

7 өдрийн өмнө
Дэслэгч генерал Д.Давааг ОХУ-д суух Элчин сайдаар томиллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.

Өмнө нь ОХУ-д эх орноо төлөөлж байсан Б.Дэлгэрмааг Элчин сайдаас нь эгүүлэн татсан бөгөөд нэлээд хэдэн сар тус албан тушаал эзгүй байсан юм. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь дэслэгч генерал цолтой юм.

Тэрээр

  • 1971-1981  – Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн сургууль,
  • 1981-1986 – ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль,
  • 1994-1997 – ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академи төгссөн.

Ажлын туршлага:

  • 1986-1989 – МАА-ийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны дарга,
  • 1990-1994 – Зэвсэгт хүчний  310 дугаар ангид хүнсний хангалтын тасгийн дарга,
  • 1997-2000 – Зэвсэгт хүчний 256 дугаар ангид захирагчийн орлогч, ар талын дарга,
  • 2000-2001 – ЗХЖШ-ын Ар талын газрын штабын орлогч дарга,
  • 2001-2002 – Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагчийн орлогч, ар талын дарга,
  • 2002-2008 – БХИС-ийн Цэргийн дээд сургуулийн Ар талын тэнхимийн дарга,
  • 2008-2009 – БХИС-ийн Ар тал эрхэлсэн дэд захирал,
  • 2009.01– БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга,
  • 2009.06 –  БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • 2009-2015 – ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга,
  • 2015-2018 –  ЗХЖШ-ын даргаар ажиллаж байжээ
  • 2018 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.

АТГ-аас дэслэгч генерал Д.Давааг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ажиллагааны төвд ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулж шалгаж эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлд гарч байв. 

Дэслэгч генерал Ц.Бямбажавыг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, дээрх албанд томилж байсан бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан хошууч Р.Сүхбат тушаал гарган 2019 оны хоёрдугаар сард Ц.Бямбажавыг чөлөөлсөн аж. Нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин авсан гэх гомдол АТГ-т ирснээр Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах болж, улмаар дэслэгч генерал Д.Давааг шалгах болсон гэж бичсэн байдаг.

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гаргана

​​​​​​​Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна” гэж мэдээлсэн.

2 өдрийн өмнө
ИТХ: Хамарын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Судалгааны байгууллагын зүгээс 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан.

2 өдрийн өмнө
"Прокурорын мөрдөн"-г Засгийн газрын дэргэд сэргээн байгуулна

​​​​​​​Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгадаг байгууллага байлаа. Энэ байгууллагыг өмнөх парламентын үед татан буулгасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохирох явдлыг нэмэгдүүлсэн.

2 өдрийн өмнө
Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрээр өмнөх парламентын үед баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл санаачилжээ. Бидний яриа энэ хүрээнд өрнөв.

2 өдрийн өмнө