Дэлхийн аварга Саид Моллаеи Монголын иргэн болжээ

7 өдрийн өмнө
Дэлхийн аварга Саид Моллаеи Монголын иргэн болжээ

Дэлхийн аваргын алт, хүрэл медалийн эзэн жүдоч, Ираны алдарт бөх Саид Моллаеиг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзжээ. Тэрээр энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох Мастерс тэмцээнд манай улсын нэр дээр оролцох талаар Judoinside сайт мэдээлсэн байна.

Улс төрийн шалтгаанаар Ираны иргэншлээс татгалзаж, Германаас орогнол хүссэн Саид Моллаеи энэ жил 27 настай бөгөөд түүнд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар иргэншил олгож, иргэний үнэмлэх гардуулсан гэх мэдээлэл байгаа. Энэ мэдээллийг ЕТГ-аас албан ёсоор баталгаажуулаагүй байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай билээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д С.Моллаеигаас гадна О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Б.Гаажадамба нарын бөхчүүд бий. Одоогоор О.Ууганбаатар дэлхийн чансааны 17-д, Н.Дагвасүрэн дэлхийн чансааны 27-д жагсаж байгаа билээ. Харин Саид Моллаеи дэлхийд чансаагаар гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Нэмэлт: 12.05 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол харьяат болгосон талаар ЕТГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгүүлчдийг тагнасан гэх асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гаргана

​​​​​​​Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна” гэж мэдээлсэн.

2 өдрийн өмнө
ИТХ: Хамарын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

Судалгааны байгууллагын зүгээс 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан.

2 өдрийн өмнө
"Прокурорын мөрдөн"-г Засгийн газрын дэргэд сэргээн байгуулна

​​​​​​​Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгадаг байгууллага байлаа. Энэ байгууллагыг өмнөх парламентын үед татан буулгасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохирох явдлыг нэмэгдүүлсэн.

2 өдрийн өмнө
Т.Аюурсайхан: Гэмт хэргийг өршөөсөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болгоно

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. Тэрээр өмнөх парламентын үед баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл санаачилжээ. Бидний яриа энэ хүрээнд өрнөв.

2 өдрийн өмнө