Нүхэн болон гүүрэн гарцын загвар зургийн уралдаанд санал авч байна

1
2019 оны 12 сарын 92019-12-09

“Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд дахин зарласан. 

Дараах байршлуудаас сонгон явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг боловсруулсан байна.

  • Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц;
  • Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
  • Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
  • Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
  • ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
  • Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
  • Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих;
  • Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц.
1-р баг

 

2-р баг

 

 

4-р баг

 

5-р баг

 

Та саналаа өгөх бол Дараах холбоосоор орж саналаа өгнө үү http://uda.ub.gov.mn/?p=7107

Санал болгох

2020 онд 135 цэцэрлэг, 67 сургууль барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

2 өдрийн өмнө
18 мянган өрхөд угаар мэдрэгчийг суурилуулаад байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

3 өдрийн өмнө
Агаарын дүүжин тээврийг эхний ээлжинд Баянхошуу -Ханын материал -ГССҮТ чиглэлд тавина

Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо

4 өдрийн өмнө