Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

2019 оны 12 сарын 122019-12-12
Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас шинээр баталсан Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын зорилтыг танилцуулж, “Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.  Монгол Улс уг хуралдааны 10 гаруй  үйл ажиллагаанд илтгэгчээр оролцож,  анх удаа  түнш байгууллагуудын хамт  үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулсан юм.
 

Дэлхийн 197 улсын олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн 25 000 гаруй төлөөлөгчид Испани Улсын Мадрид хотноо  хуралдаж байна.  Энэ удаагийн хурлыг Чили улс даргалж байгаа бөгөөд хурлын  даргын газраас зарим  салбар  тухайлбал эрчим хүч, зам тээвэр, шинжлэх ухааны салбарын сайд нарыг оролцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь хурлын бас нэг онцлог болж байна. Энэ хүрээнд анх удаа Сангийн сайд нарыг оролцуулсан өндөр түвшний хэлэлцүүлэг   болж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гарз хохирол улс орны эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон ямар тодорхой шийдэл байж болох талаар  ярилцав.

Бодит арга хэмжээ авах уриатай энэ удаагийн бага хурлын эхний долоо хоногт улс орнууд уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт нь энгийн сорилт бус харин онцгой байдал гэдэгтэй санал нэгдэж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо ахиулан тодорхойлж, шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн бодлогыг чиг болгож, тогтвортой шинэ хөгжлийн тогтолцоо руу шилжих асуудлын талаар санал солилцон хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн  бага хурлаар  шийдэгдээгүй Парисын хэлэлцээрийн 6-р бүлэг буюу зах зээлийн шинэ механизмын үндсэн зарчмыг тодорхойлох асуудал мөн л энэ удаагийн хэлэлцээрийн гол асуудал байсан бөгөөд хөгжилтэй болон хөгжиж буй улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох үндсэн зарчим дээр нэгдсэн ойлголцолд хүрэхэд нилээд хүндрэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлийн арга хэмжээ авахад үндсэн механизмыг тодорхойлох 6-р бүлгийг энэ удаад шийдвэрлэх нь нэн чухал байгааг хуралд оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Санал болгох

Дархан-Улаанбаатарын зам энэ онд дуусахгүй нь тодорхой болжээ

"Дархан-Улаанбаатар" чиглэлийн нийт замын 113.53км автозамыг энэ онд багтаан дуусгах бол, 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон талаар салбарын сайд Л.Халтар хариу тайлбартаа дурьджээ. Тэрээр өмнө нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дарханы замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа, ямар шатанд яваа, юунд дээр гацаж удаашраад байгааг сайн мэдэх юм. Энэ онд ашиглалтад орж амжихгүй 90.58 км автозамыг Багц-2, Багц-4 буюу БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Багц 2-р хэсэг 9.49%, Багц 4-р хэсэг 5.30% ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай улсын зүгээс энэхүү компанийг ажлаа хангалтгүй хийж байгаа учир гэрээг цуцалж өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтийг АХБ-нд удаа дараа тавьжээ. Гэтэл гэрээг цуцалснаас үүдэж, гүйцэтгэгч тал маргаан үүсгэх юм бол автозамын ажил бүр удаашрах учир он дуустал хүлээх зөвлөмж өгчээ. Иймээс энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 90.58 км автозамаас бусад хэсэг ашиглалтад орох нь ээ.

5 цагийн өмнө
Согтуу жолоочтой автомашин ноцтой осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдожээ.

7 цагийн өмнө
Халиун буга агнаж  тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүлжээ

Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөёөөт гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 05 нд шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авч ажиллалаа.

8 цагийн өмнө
Ж.Чинбүрэн эмч гишүүнээр сонгогдсоноос хойш гурван удаа хагалгаа хийжээ

Хамгийн сүүлд өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна.

9 цагийн өмнө