Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

2019 оны 12 сарын 122019-12-12
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сураад  байна. Одоо угаарын хийн хордлого гэхээсээ илүү сайжруулсан шахмал түлшний  борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхийн нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Агаарын бохирдлын үзүүлэлтийн хувьд  мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр өмнөх онуудаас 50 хувь буурсан гэдэг  мэдээлэл бий. НОБГ, НЦГ, НЭМГ-ууд 24 цагаар ээлжлэн бүрэлдэхүүн гаргаж,  шахмал түлштэй холбоотой асуудлаарх дуудлагад хариу өгч, заавар зөвлөмж, тусламж үзүүлж байна. Цаашид шахмал түлшний борлуулалтыг эрчимжүүлэх,  захиалга нийлүүлэлтэд онцгой анхаарч, үйлдвэрийн бүх шугамуудыг доголдолгүй ажиллуулж цэгүүдэд түлш тасалдахгүй байх чиглэлд үүрэг болгож ажиллаж байна” хэмээв. Мөн энэ үеэр утаа мэдрэгчийг гэр хорооллын 167 мянган өрхөд арванхоёрдугаар сард багтаан үнэгүй олгохоор ажиллаж байна гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2 иргэн түүхий нүүрсэн хэрэглэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө ирсэн. Энэ дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахад иргэн, аж ахуйн нэгж түүхий нүүрс түлээгүй болохыг тогтоосон. Харин шалган нэвтрүүлэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэх,  нэвтрүүлэхэд хяналт тавихад Налайхаас 12 тонн нүүрс тээвэрлэж явсныг илрүүлсэн” гэлээ.

Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор 20 хувь, PM10 тоосонцор 30 хувь багассан гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл хэлсэн.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Зөвшөөрөлгүй газар нутаглуулсан ЗУУН шарилыг чандарлаж нүүлгэн шилжүүллээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй газарт оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр СХД-ийн 21 хороо Шүлэг уулын энгэр, 26-р хороо Нарангийн энгэрийн оршуулгын газар болон Гүнтээс 100 гаруй хүний шарилыг чандарлан далан давхарын суваргад оршоолоо. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд нийслэлд одоогийн байдлаар 20 орчим байршилд зөвшөөрөлгүй шарил нутаглуулсан байна.

1 өдрийн өмнө
Ж.Батбаясгалан: Хууль бусаар газар сунгасан МҮИС-тай хатуу тэмцэнэ

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮИС, ЭХЭМҮТ-ийн хашааг нурааж газар руу нь дайрчээ. Төрийн байгууллагын хашааг нурааж хууль бусаар газар руу нь дайрсан ААН-д хугацаатай мэдэгдэл хүргүүлж, албадан буулгах арга хэмжээ авна гэдгийг НМХГ болон газрын албаны зүгээс мэдээллээ. 

3 өдрийн өмнө
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

7 өдрийн өмнө