Авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

2019 оны 12 сарын 122019-12-12
Авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

Авто зам ашигласны төлбөрийг  нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч  С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Хотын захирагч С.Амарсайхан  “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны  удирдлагаас  надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж  НИТХ-аар  оруулж дахин хэлэлцүүлнэ. Хэрвээ үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг  амархан зүйл алга, гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь  явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх  шаардлагатай болно.

Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд  “авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн асуудлаа хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх”-ийг Хотын даргаас  шаардахад С.Амарсайхан дарга  “өнөөдөр энд ямарч судалгаа тооцоогүйгээр, сэтгэл хөөрлөөр ингэж тэгж бууруулна гэж асуудалд хандах нь боломжгүй” гэдгийг  илэрхийлээд  хуулийн хүрээнд судалж НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барихаа мэдэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Санал болгох

Зөвшөөрөлгүй газар нутаглуулсан ЗУУН шарилыг чандарлаж нүүлгэн шилжүүллээ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй газарт оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр СХД-ийн 21 хороо Шүлэг уулын энгэр, 26-р хороо Нарангийн энгэрийн оршуулгын газар болон Гүнтээс 100 гаруй хүний шарилыг чандарлан далан давхарын суваргад оршоолоо. Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд нийслэлд одоогийн байдлаар 20 орчим байршилд зөвшөөрөлгүй шарил нутаглуулсан байна.

1 өдрийн өмнө
Ж.Батбаясгалан: Хууль бусаар газар сунгасан МҮИС-тай хатуу тэмцэнэ

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮИС, ЭХЭМҮТ-ийн хашааг нурааж газар руу нь дайрчээ. Төрийн байгууллагын хашааг нурааж хууль бусаар газар руу нь дайрсан ААН-д хугацаатай мэдэгдэл хүргүүлж, албадан буулгах арга хэмжээ авна гэдгийг НМХГ болон газрын албаны зүгээс мэдээллээ. 

3 өдрийн өмнө
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

7 өдрийн өмнө