АН-ын гишүүд даваа гарагт багтаан 40 сая төгрөг намдаа өргөнө

2
2019 оны 12 сарын 132019-12-13
АН-ын гишүүд даваа гарагт багтаан 40 сая төгрөг намдаа өргөнө

 

Ардчилсан намын гишүүд ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд 100 сая төгрөгийн хандив намтай өгөх ёстой болсон. Энэ шийдвэрийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд санаачилж, хурлаараа баталгаажуулсан бөгөөд Улс төрийн намын тухай хуульд нийцэж байгаа гэж тус намын дарга С.Эрдэнэ тайлбарласан.

Тэгвэл 100 сая төгрөгийн 40 саяыг энэ сарын 15 буюу ирэх даваа гарагт дансанд хийх ёстой юм. Дараагийн 30 сая төгрөгийг ирэх оны хоёрдугаар сард, үлдсэн 30 сая төгрөгийг дөрөвдүгээр сард байршуулах ёстой. Энэ нь намын аппаратын үйл ажиллагаа, сонгуулийн бэлтгэл ажил, сурталчилгаанд зарцуулагдана гэдгийг тус намын хариуцлагатай албан тушаалтнууд тайлбарлаад буй.

АН-ын олон залуу энэхүү хандивын босгыг эсэргүүцсэн. Тэд "Эрх мэдэлд ойр, томоохон бизнес эрхэлдэг хүмүүс л 100 саяын хандив намдаа өгч чадна. Хөрөнгө хурааж чадаагүй боловсролтой залуучууд нь хандиваа өгч чадахгүй учраас 2020 оны УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшиж чадахгүй боллоо" гэсэн байдаг. Харин хэвлэлүүд, "МАН сонгуульд ялбал намдаа хандив өгсөн хүмүүст албан тушаал хуваарилна. Ингээд 60 тэрбум төгрөг босно гэж ярьсан. АН УИХ-д нэр дэвших хүмүүсээсээ 100 сая төгрөг эхний ээлжид татаж байна. Ялгаагүй" хэмээн бичсэн.

Санал болгох

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн зургаан бүлэгтэй байна

Үйл ажиллагааны хөтөлбөр КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Хүний хөгжил, Эдийн засгийн, Засаглалын, Ногоон хөгжлийн, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн зургаан бүлэг, дэд зорилтуудаас бүрдэх юм.

14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

2 өдрийн өмнө
Я.Санжмятав Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх боллоо

Ерөнхийлөгч Л.Болд, С.Ламбаа, Я.Санжмятав гэсэн орон тооны гурван шинэ зөвлөхтэй болов.

2 өдрийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

2 өдрийн өмнө