Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол иргэдэд ял оноолоо

1
2019 оны 12 сарын 132019-12-13
Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол иргэдэд ял оноолоо

Монгол, Нигери Улсын иргэдэд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Негири улсын иргэн Адекола Олавасен Азеез-д 6 жил, Анози Дарлингтон Дон-д 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял тус тус оноожээ.

Хэрэгтнүүд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн юм. У.Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.

Санал болгох

Дархан-Улаанбаатарын зам энэ онд дуусахгүй нь тодорхой болжээ

"Дархан-Улаанбаатар" чиглэлийн нийт замын 113.53км автозамыг энэ онд багтаан дуусгах бол, 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон талаар салбарын сайд Л.Халтар хариу тайлбартаа дурьджээ. Тэрээр өмнө нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дарханы замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа, ямар шатанд яваа, юунд дээр гацаж удаашраад байгааг сайн мэдэх юм. Энэ онд ашиглалтад орж амжихгүй 90.58 км автозамыг Багц-2, Багц-4 буюу БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Багц 2-р хэсэг 9.49%, Багц 4-р хэсэг 5.30% ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай улсын зүгээс энэхүү компанийг ажлаа хангалтгүй хийж байгаа учир гэрээг цуцалж өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтийг АХБ-нд удаа дараа тавьжээ. Гэтэл гэрээг цуцалснаас үүдэж, гүйцэтгэгч тал маргаан үүсгэх юм бол автозамын ажил бүр удаашрах учир он дуустал хүлээх зөвлөмж өгчээ. Иймээс энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 90.58 км автозамаас бусад хэсэг ашиглалтад орох нь ээ.

6 цагийн өмнө
Согтуу жолоочтой автомашин ноцтой осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдожээ.

8 цагийн өмнө
Халиун буга агнаж  тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүлжээ

Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөёөөт гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 05 нд шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авч ажиллалаа.

9 цагийн өмнө
Ж.Чинбүрэн эмч гишүүнээр сонгогдсоноос хойш гурван удаа хагалгаа хийжээ

Хамгийн сүүлд өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна.

10 цагийн өмнө