Хурандаа М.Энх-Амар генералын мөрдэс зүүх эрхтэй юу, Ерөнхийлөгч өө

24
2019 оны 12 сарын 272019-12-27
Хурандаа М.Энх-Амар генералын мөрдэс зүүх эрхтэй юу, Ерөнхийлөгч өө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гарган Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нарт цэргийн дээд цол олгохоор болжээ.


Хурандаа М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Сэлэнгэ аймагт багшилж байхдаа одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой танилцаж, өдийг хүртэл нөхөрлөж яваа юм. Энэ хугацаанд З.Энхболдын хоёр удаагийн сонгуульд ерөнхий менежерээр нь ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Луймэдийн Гансүхийн зөвлөхөөр, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж явжээ. Мөн аймаг, дүүргийн АН-ын хорооны даргаар ажиллаж, Баянгол дүүрэгт сонгуульд нэр дэвшиж явжээ.

Хурандаа Дуламын Гэрэл нь Тагнуулын ерөнхий газрын даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Аюулгүй байдлын мэргэшсэн албан хаагч. 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж,  ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Б.Хурцыг ажлаа өгснийх нь дараа түүнийг одоогийн албан тушаалд нь томилсон. Гэвч тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд байна. Цэргийн дээд цол буюу генерал цол зүүсэн тохиолдолд ажиллах хугацааг нь хүсэлтээр нь сунгаж болдог хуультай.

С.Баатаржавын хувьд Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академийг төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. ЦЕГ-ын дарга С.Баатаржав анх Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Сүүлд ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Түүнд генерал цол олгох асуудал олон удаа яригдаж байсан. Үүнд эрх зүйн талаасаа зарим тээг бийг судлаачид хэлдэг.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "Цол, одон, медалийн тухай дүрэм" өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ дүрмийн хоёрдугаар бүлэгт зааснаар Төрийн эрхэм дээд цол гэдэгт "Улсын баатар", "Хөдөлмөрийн баатар" цол, Хүндэт цол гэдэгт "Ардын зүтгэлтгэн", "Гавъяат зүтгэлтэн", "Сансрын нисгэгч" цол орж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дэх хэсгийн 25 дугаар зүйлийн 13 дахь заалт “улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох” асуудлыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж, шийдвэрлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсгийн 33 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна.” гэж Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрхэд хамаарахаар Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “дээд цол: цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч генерал, цагдаагийн хошууч генерал;”, 73.2 дахь хэсэгт “дээд цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч” тогтооно, 73.3 дахь хэсэгт “Цагдаагийн төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга цагдаагийн дээд цолтой байх бөгөөд нийслэлийн цагдаагийн байгууллагын дарга, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын даргад цагдаагийн дээд цол олгож болно.,” 75 дугаар зүйлийн 75.1. дахь хэсэгт “Цагдаагийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.” 75.2. дахь хэсэгт “Цагдаагийн дээд цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.” гэж тус тус зохицуулсан байна.

ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛ-ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ МӨН ҮҮ?

Цагдаагийн байгууллага УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-д багтаагүй учраас Цагдаагийн генерал нь Монгол Улсын Их Хурлын Цэргийн албаны тухай хуулиар “цэргийн дээд цол бий болгох” онцгой бүрэн эрхийнхээ дагуу бий болгосон энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн 25.3.1 дэх “Монгол Улсын цэргийн байгууллагад офицер нь “дэслэгч”, “ахлах дэслэгч”, “ахмад”, “хошууч”, “дэд хурандаа”, “хурандаа”, “бригадын генерал”, “хошууч генерал”, “дэслэгч генерал”, “генерал” цолыг хэрэглэнэ” гэсэн заалтад ороогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “цэргийн дээд цол хүртээх” үндсэн бүрэн эрхэд ч хамаарахааргүй. Цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг дотоодын цэргийн командлагчаар ажиллуулахыг хуулиар зөвшөөрсөн үү?. Хууль сахиулахын их сургууль, түүний бүтцэд багтдаг Цагдаагийн сургуулийн захирлын аль нь цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын дарга вэ?. Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтцэд багтаагүй ч, Хилийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн болон Онцгой байдлын сургуулийг багтаасан Хууль сахиулахын сургуулийн захирал, ХСИС-ын Цагдаагийн сургуулийн захирал, Дотоодын цэргийн командлагч-цагдаагийн төв байгууллагын даргад цагдаагийн генерал цол хүртээх үү? эсхүл дотоодын цэргийн штабын даргад цэргийн дээд цол олгох уу?

 

Санал болгох

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байцаагч нарт үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

1 цагийн өмнө
П.Галиндэв: Авлигын хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Тэд АН-ын удирдлагад байршиж, ээлжит сонгуулиар дахин эрх мэдэл авахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй, хугацаагаар засаглах хүсэлтэй гэв.

1 цагийн өмнө
“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар уулзав.

4 цагийн өмнө