Продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбатад туслах хандивын аянд нэгдээрэй

3
2020 оны 1 сарын 72020-01-07
Продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбатад туслах хандивын аянд нэгдээрэй

 

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болсон. Учир нь хөгжмийн зохиолч Б.Чинбатын элэг нь хатуурч, церроз болсон тул элгээ солиулж гэр бүлийнх нь хүн түүний донор болсон. Тэгвэл уран бүтээлч хосуудад санхүүгийн хүндхэн асуудал тулгараад буй аж. 

Тодруулбал, уран бүтээлч сайхан хос сэтгэлийн тэнхээ, залуу халуун насны эрч хүчээр хэцүү нэрт хүнд өвчинтэй тэмцэн сар гаруйн хугацааг өнгөрөөсөн. Тэгвэл алс хол, хүний нутагт хүндхэн байдалд байгаа тэдний ойрын хүмүүс саяхан уран бүтээлийн андуудад нь хэлсэн байна. Одоо Б.Чинбатын эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэлсэн бөгөөд долоо хоног эмчилгээ тасрах аваас амь нас эрсдэлтэй байдалд ороод байгаа аж. Мөн гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгаа бөгөөд наандаж 140 сая төгрөгний эмчилгээний зардлыг төлөх хэрэгтэй байгаа гэнэ. 

Иймээс сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод, тэдний гэр бүлд туслахаар санаа нэгдэн, "Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэжээ. 
Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдож болох нь.
Мөн:
Хаан банк 5212071351
Цогтбаяр Сарнай
Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болох аж.

Санал болгох

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байцаагч нарт үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

1 цагийн өмнө
П.Галиндэв: Авлигын хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Тэд АН-ын удирдлагад байршиж, ээлжит сонгуулиар дахин эрх мэдэл авахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй, хугацаагаар засаглах хүсэлтэй гэв.

1 цагийн өмнө
“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар уулзав.

4 цагийн өмнө