Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлээр мал олгохгүй

2019 оны 12 сарын 302019-12-30
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлээр мал олгохгүй

 

Засгийн газрын тусгай сангийн тухай шинэ хуулийг нөгөөдрөөс мөрдөж эхэлнэ. Хуулийн дагуу Засгийн газар 22 тусгай сантай байх бөгөөд үр дүн тааруу ажилласан Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг татан буулгаж нэгтгэсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн билээ. Нэгтгэсэн сангийн нэр нь Хөдөө аж ахуйг дэмжих сан юм.

Уг сан нь, газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зориулалттай бөгөөд төсвийн хөрөнгө, хандив, тусламж, өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлогоос санхүүжих юм.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Үүнд:

  • хөнгөлөлттэй зээлийг дараах зориулалтаар олгох;
  • усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах;
  • таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх;
  • хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх.
  • тариалангийн газрыг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах;
  • тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс стандартын шаардлага хангасан буудай худалдан авах, худалдах;
  • Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн хөрөнгөд засвар үйлчилгээ хийх;
  • бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах;
  • худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах;
  • Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үндсэн болон өр барагдуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх.

Хуульд зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих сангаас мал, амьтныг зээлээр олгохыг хориглоно. Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална. Хөнгөлөлттэй зээлийг банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай банкаар дамжуулан олгоно.

Санал болгох

10 сая төгрөгийн зургаан азтан тодорлоо

Өчигдөр буюу 2020 оны  01 дүгээр сарын 19-ны  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.

2 өдрийн өмнө
2020 оныг Экспортыг нэмэгдүүлэх жил болгож зарлалаа

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.  

7 өдрийн өмнө
Петрочайна Дачин Тамсагийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ

Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үүний дараа Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар удирдуулсан жагсагчид газрын тосны 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаагаад байна.

8 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц өсч, түүхэн дээд түвшиндээ хүрчээ

2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ.

13 өдрийн өмнө