21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ

2019 оны 12 сарын 302019-12-30
21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ.

Тогтоолыг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв.

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм.

Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ. 

Санал болгох

Хятадын эдийн засаг ба нааштай төлөв

Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.[1]

14 өдрийн өмнө
Талх чихэр  ХК  818 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлсээр байна. Тус биржиийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Талх Чихэр” компани тайлант хугацаанд борлуулалт болон ашгийн хэмжээгээ өмнөх оны мөн үеийнхээс өсгөж чаджээ.

17 өдрийн өмнө
ОПЕК: Нефть олборлох хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон буурууллаа

Нефьт экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК өчигдөр мэдэгдэл хийж, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд наймдугаар сараас эхлэн үйлдвэрлэлээ өдөрт 7.7 сая баррель болгон бууруулахаар тохиролцов.

1 сарын өмнө
Я.Содбаатар: Эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт хийх санал боловсруулна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан цагдаа, онцгой, Cангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

1 сарын өмнө