З.Энхболд: Зөвлөмжийг биелүүлэх албагүй, Ерөнхийлөгч өр тэглэнэ гэж амлаагүй

15
2020 оны 1 сарын 22020-01-02
З.Энхболд: Зөвлөмжийг биелүүлэх албагүй, Ерөнхийлөгч өр тэглэнэ гэж амлаагүй

 

Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны хуралдаанаар Салхитын мөнгөний ордын лицензийг төрд хураан авч, “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гадаад, дотоодод тэргүүлдэг Ерөнхийлөгч Х.Баттулга, “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан” гэдгээ он солигдох мөчид мэдэгдэв.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг ҮАБЗ-ийн шийдвэр нь “зөвлөмж” хэлбэртэй. Зөвлөмж болон тэтгэврийн зээлийг тэглэх эсэх асуудлаар УИХ-ын дарга байсан одоогийн З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар өнгөрсөн онд мэдээлж байжээ.

2019 оны гуравдугаар сарын 26. УИХ-ын чуулганы хуралдаан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд.

УИХ-ын гишүүн М.Билэгт: ҮАБЗ-ийн зөвлөмж хэрэгжихгүй бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг З.Энхболд даргаас асууя.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Зөвлөмжийг биелүүлэхгүй бол яах ч үгүй. Тухайн байгууллагын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл халдахгүй. Тийм учраас зөвлөмж гэж нэрлэгддэг. Зөвлөмж өөрөө эрх бүхий байгууллагад санал болгож байгаа болохоос заавал биелэгдэх албагүй болчихоод байгаа юм. Зөвлөмж гаргаад л халаад л, зөвлөмж гаргаад л түдгэлзүүлээд л, зөвлөмж гаргаад л огцруулаад байдаг ийм эрх хэмжээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд угаасаа байхгүй ээ.

2019 оны нэгдүгээр сарын 31. УИХ-ын чуулганы хуралдаан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай Ерөнхийлөгч нөгөө тэтгэврийн зээл, оюутны зээл, нөгөөдөх нь цалингийн зээлийг хэзээ тэглэх вэ. Одоо чадах уу, чадахгүй юу. Нэг мөсөн нэг талдаа гармаар байна л даа. Би тэгвэл чадахгүй гэж хэлсэн. Тодорхой сэдвүүдийг хаагаад хаагаад явчихмаар байна л даа. Очих болгонд иргэд асуудаг юм. Нөгөө энэ зээлийг Ерөнхийлөгчөөс асууж өгсөн үү. Өр тэглэнэ гэсэн. Үнэн болов уу гээд.

ЕТГ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүн тэтгэврийн зээлийг Ерөнхийлөгч тэгнэ гэж амласан гэж цуурхал тараахаа одоо болих хэрэгтэй. Ардчилсан нам Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлсний хувьд захиа даалгавар өгсөн. Та Ерөнхийлөгч болбол энэ 3 их наяд орчим төгрөгийн зээлийг төлөх талаар ард түмэндээ туслаарай гэж. Ерөнхийлөгчийн байр суурь сонгогдохдоо байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялгийн ногдол ашгаас энэ зээл бол төлөгдөх боломжтой. Тэгэхдээ иргэддээ ногдол ашиг хуваарилснаар тухайлбал Засгийн газар цагаан сарын өмнө Тавантолгойн 720-иос 80 тэрбум төгрөгийн ногдол ашгаас 1072 хувьцааны ногдох ашиг тараахаар бас бодож байгаа юм шиг байгаа юм. Тэр тохиолдолд авсан ногдол ашгаараа зээлээ төлөх үү, одоо ямар зорилгоор ашиглах вэ гэдэг нь иргэдийн өөрийнх нь сонголт болох юм. Ийм маягаар явах бол бодлогын хувьд дэмжсэн хэвээрээ байгаа. Ерөнхийлөгч ямар нэгэн өөр эх үүсвэрээр зээл, зээлийн төлбөр хийх тухай бодоогүй. Тийм эрх ч Үндсэн хуулиар байхгүй.

Санал болгох

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байцаагч нарт үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй  цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

1 цагийн өмнө
П.Галиндэв: Авлигын хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

Тэд АН-ын удирдлагад байршиж, ээлжит сонгуулиар дахин эрх мэдэл авахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэд мөнгөтэй, эрх мэдэлтэй, хугацаагаар засаглах хүсэлтэй гэв.

1 цагийн өмнө
“Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар уулзав.

4 цагийн өмнө